Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Ц-г саатуулжээ

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбар тооцооны төвийн захирал Э нарыг өчигдөр АТГ-аас саатуулсан байна. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбарын захирал Э нар нь Төрийн банкны төв болон тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараараа дамжуулан зээл судлуулан гаргахдаа, зээлийн тодорхой хувийг авлигад авсан гэдэг хэрэгт холбогдоод байгаа юм байна. Төрийн банкнаас олгосон тэрбумаар яригдах зээлүүдийг гаргахдаа олон  сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй томоохон хэргийн мөрөөр АТГ-ынхан орсон бололтой.

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Улаанбаатар дулааны шугам сүлжээ компанийн захирал Д.Бямба-Очирыг мөн их хэмжээний авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилсан билээ. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх