Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүй хэлтсээс холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт "Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулсаар байгаа.

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

 

Энэ удаагийн өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн лхагва гаригт нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх