Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах 30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарлаа. Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд зураг төслийн мэргэжлийн байгууллагатай хамтран оролцох боломжтой. Өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зарлагдаж байгаа аж. Уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүд бүтээлээ нийслэлийн төр, захиргааны байр "Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт авчирч өгөх юм байна.

Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах 30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

 Энэхүү уралдааны архитектур, орон зайн төлөвлөлтөд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог, түүх, хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэлтэй байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж. Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь нийслэлийн ЗДТГ-т үлдэх бөгөөд шилдэг санаа, шийдэл гаргасан оролцогч тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэй оролцох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хот байгуулалт, хөгжлийн газар/Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/11-321943 утсаар болон http://uda.ub.gov.mn/?p=5298&fbclid=IwAR0OsVi2t6cuTNHTM3sA1SMBMlqDNQeRsVJpKYjY1p5fOoUu8XCPf7dmxE цахим хуудаснаас авна уу;

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх