Засаг дарга салбар бүртээ хариуцсан олон орлогчтой гэж хэлж магадгүй. Энэ бол ажлыг хариуцсан эзэнтэй болгох гэсэн хэрэг

Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат:

-Ажлын хүндрэлтэй талыг бодохоос илүү хаанаас нь эхэлбэл шуурхай хийх боломжтой, бүтэц зохион байгуулалт, харъяа байгууллагуудын уялдаа холбоо ямар байна гэдэг талаас нь ханддаг. Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын ажилд анх томилогдож ирэхэд 20 гаруй хувьтай байсан ч ханцуй шамлан орсон доо. Ер нь ажлыг авч явахад маш нарийн уялдаатай бүтэц байх хэрэгтэй. Энэ салбарт 20 жил ажиллахдаа хүмүүсийн хандлагыг их мэдэрсэн. Нэг л их өөртөө эрх мэдэл хураах гэсэн хүмүүс, яаж ажиллах арга механизмаа мэддэггүй учраас ажил гацаагаад байдаг. Засаг дарга салбар бүртээ хариуцсан олон орлогчтой гэж хэлж магадгүй. Энэ бол ажлыг хариуцсан эзэнтэй болгох гэсэн хэрэг. Хариуцлага хүлээх, ажил үүргээ чанартай гүйцэтгэх эзэнтэй ч болсон. Хот байгуулалт, газрын харилцаа, гэр хорооллын дахин төлөвлөлт, зураг төсөл боловсруулах гэх мэтээр олон ажлыг ганц хоёр хүнд хариуцуулаад үзэх өөр хэрэг.

Засаг дарга салбар бүртээ хариуцсан олон орлогчтой гэж хэлж магадгүй. Энэ бол ажлыг хариуцсан эзэнтэй болгох гэсэн хэрэг

 

 ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх