Д.Оюунхорол: Халдварт улаан бурхан өвчнийг эрс бууруулна

 

 

Д.Оюунхорол: Халдварт улаан бурхан өвчнийг эрс бууруулна

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Могол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгогчидтой хийх уулзалт үргэлжилсээр байна. БЗД-ийн нэгдүгээр хорооны сонгогчидтой уулзах үед иргэн Нарантуяа эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндлөө. Үүнээс өмнө хоёрдугаар хорооныхонтой уулзах үед улаан бурханаар анхны үрээ алдсан залуухан эмэгтэй мөн зовлонгоо тоочсон юм.

 

Түргэн тусламжийн үйлчилгээ ачааллаа дийлдэггүй, хэчнээн хүнд өвчнөөр оношлогдсон ч ор байхгүйн улмаас эмнэлгийн тусламж авч чаддаггүй, эрүүл мэндийн даатгал төлж байгаа ч шинжилгээнд хамрагдахдаа төлбөр төлдөг гажуудлуудыг хэрэн арилгах талаар иргэн Нарантуяа Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д. Оюунхоролоос асуусан.

Нэр дэвшигч Д.Оюунхорол иргэн Нарантуяатай санал нэг байв.Тэрбээр эрүүл мэндийн салбар сайдгүй бүтэн жил болсныг эрх баригчдын хайхрамжгүй, алдаатай бодлогын уршиг гэж үзэж байгаагаа хэллээ. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид гаднаас асар их мөнгө зээлж авсан ч эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулаагүйгээс нөхцөл байдал улам дордсоны горыг ард иргэд өөрсдийн амьдралаар амсаж байна. Тиймээс буруу бодлогын золиос болсон эрүүл мэндийн салбарыг өөрчилж, шинэчлэх шаардлагатай гэж нэр дэвшигч Д.Оюунхорол хэллээ.

Д.Оюунхорол: Халдварт улаан бурхан өвчнийг эрс бууруулна

 Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт энэ асуудлаар ямар зорилт, заалтууд тусгасныг ч сонгогчиддоо тайлбарлав. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Дотооддоо өндөр үнэтэй болон зайлшгүй тохиолдолд гадаадад эмчилгээ хийлгэх тохиолдолд эрүүл мэндийн даатгалд хамруулдаг болох аж. Хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ЭМД-аас хөнгөлөх хэмжээг нэмэгдүүлэх тухай заалтыг ч ард иргэд сайшааж байна. Түүнчлэн элэгний хорт хавдрын улмаас нас баралтыг бууруулах, элэгний С вирусын голомтыг 2021 гэхэд устгах зорилт тавьжээ. Үүнийг шийдэхийн тулд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Түүнчлэн улаан бурхан, салхин цэцэг зэрэг халдварт өвчнийг эрс бууруулах Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгасан тухай УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ.

УИХ-ын сонгуулийн 49-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UBSONIN.MN

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх