Д.Оюунхорол: Цэцэрлэгтэй байгууллагыг татварын бодлогоор дэмжинэ

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролыг сонгогчидтойгоо уулзаж явахад цэцэрлэгийн асуудлыг олон хүн ярьж, шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Учир нь зарим хороонд төрийн өмчит цэцэрлэг байдаггүй юм байна. Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгайлан, онцгой анхаарч тусгажээ.

2015 оны статистик мэдээллээр улсын хэмжээнд 36 мянга орчим цэцэрлэгийн насны хүүхэд цэцэрлэггүй үлджээ. Аргаа ядаад сугалаагаар цэцэрлэгт хамруулах арга хэмжээг эрх баригчид авсан. Харин эцэг,эхчүүд алаг үрсээ ийм нялхаас нь азтай, азгүйгээр хуваасанд дургүйцэж байгаагаа ч хэлж байгаа юм.

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт туссанаар "Хүүхэд бүрт цэцэрлэг" хөтөлбөр хэрэгжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ. Мөн ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж цэцэрлэг барьж, тохижуулж өгсөн аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих "Байгууллагын цэцэрлэг" заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгаад байна.

Д.Оюунхорол: Цэцэрлэгтэй байгууллагыг татварын бодлогоор дэмжинэ

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнгөрсөн хугацаанд нийгмийн бодлогын асуудлаар мэргэшин ажилласан төрийн түшээ. Тиймээс сонгогчид цэцэрлэг,сургууль, бусад нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө тууштай ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UBSONIN.MN

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх