“Сансар” орчмын баар, цэнгээний газрууд гэмт хэргийн үндэслэл болж байна гэв

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн VII хорооны иргэдтэй уулзлаа.

Тус тойрогт багтдаг цөөхөн байшин хорооллын нэг нь тус хорооны хэсэг. Гэр хорооллын хувьд цахилгаан, зам, дэд бүтцийн асуудал зонхилдог бол орон сууцны айлуудад дээврээс ус гоожих, дулаан алдах, мансард барих зэргээр амьдрах ая тухтай орчин нөхцөл нь үгүй болдог. Оршин суугчид ч энэ талаар гомдол мэдүүлж, төр захиргааны анхан шатны асуудал эрхэлсэн албан тушаалнууд нь хайхрахгүй орхидог хэмээж байв. Мөн олон нийтийн ярьж дадсанаар "Сансар” орчмоор маш олон баар, цэнгээний газар, ТҮЦ-үүд байдаг нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, гэмт хэрэг гарах эх үүсвэр болдог тухай хэлж байлаа.

Аливаа салбаруудад  мэргэжлийн бус хүмүүсийг улс төрийн зорилгоор томилдог байдал нь иргэд үйлчилгээ авахад хамгийн их хүндрэл үүсгэдэг тухай ч ярилаа. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар эзэнгүй шахам жил орчим байсны эцэст нь эдийн засагч мэргэжилтэй хүнийг томилсон. Үүнийгээ больж, төрийн албаа зохистой байдлаар авч яваач гэж захисан. Мөн эм, эмчилгээний үнийг хязгаарлаж, хазаарлах боломж бололцоог улсаас анхаарахгүй бол шаардлагатай тохиолдолд эрүүл мэндээрээ хохирох магадлал өндөр болж байгаад бухимдах болсноо ахмадууд дуулгасан.

Д.Оюунхоролын хувьд Монгол Ардын Намын даалгавраар 49 тойрогт нэр дэвшиж байгаа. Завханчуудаа төлөөлж төрд олон жил ажиллаж байгаа түүний хувьд намын мөрийн хөтөлбөрийг тойрогтоо тусган ажиллах их туршлага бий. Тэр ч утгаараа мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн бодлогын талаар эрүүл аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бага насны хүүхдээ асарч буй ээжүүд болон өрх толгойлсон эцэг, эхчүүдэд тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэг, сургуульд хамруулах, байгууллагуудад ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан "Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж татварын бодлогоор дэмжих зэргээр хүүхэд, залуу үе, ахмад настнууд гээд иргэн бүрийн сайн сайхан амьдралын төлөө ажиллахаар төлөвлөж буйгаа танилцуулсан.

Мөн "Сансар” орчимд нийтийн эзэмшлийн талбайгүй шахам болж, баар, ресторанууд хаа сайгүй бий болсон байгаа нь харамсалтай. Үүнийг төрийн байгууллагууд анхааран хариуцан ажиллах шаардлагатай байдаг. Гэвч үүнийг ойшоогоогүй болохоор ийнхүү замбараагаа алдсан байна. Үүнийг цаашид судлан  аж ахуйн нэгжүүд болон дүүрэг, хотын удирдлагууд хамтран ажиллаж, арай өөрөөр шийдэх нөхцөл боломжийг анхаарна гэдгийг ч дуулгасан.

Сүүлийн өдрүүдэд иргэд "Сайн хувьцаа” хөтөлбөрийн талаар ихээхэн асууж, бид гадныханд өгчихөж байгаа юм биш үү, мөнгө тараагаад улс өрийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм биш үү гэхчилэн санаа зовниж байгаагаа хэлсээр байна.

Энэ удаагийн хувьцаа тараалт нь Төсвийн тухай болон Сонгуулийн хууль зөрчсөн явдал болсон төдийгүй, цаагуураа бол өмнөх ягаан, цэнхэр тасалбар шиг үнэгүйдэх магадлалтай. Хувьцаа гэдэг иргэдийн эзэмшилд байж, үнэд хүрч байх ёстой. Түүнээс ямар нэгэн байдлаар олон нийтэд таалагдах арга хэрэгсэл болгож болохгүй гэдгийг тайлбарлан өгөв.

Нэр дэвшигч аливаа уулзалтад очих бүрт  амьдрал хүнд байна, монголчууд сэтгэл амар "хөлөө жийж амьдрах” боломж алга хэмээн бухимдсан хүмүүстэй байнга таарч байна. Түүнчлэн өмнө нь өөрсдийнх нь саналыг авч УИХ-ын гишүүн болчихоод дөрвөн жил мартсан, ядаж тойрогтоо ч анхаарал хандуулаагүй хүмүүс бий. Таныг дэмжих учраас тэр хүмүүс шиг битгий алга болчихоорой хэмээн захиж байлаа.

Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штаб

ЭХ СУРВАЛЖ:WWW.UBSONIN.MN

“Сансар” орчмын баар, цэнгээний газрууд гэмт хэргийн үндэслэл болж байна гэв

 

“Сансар” орчмын баар, цэнгээний газрууд гэмт хэргийн үндэслэл болж байна гэв

 

“Сансар” орчмын баар, цэнгээний газрууд гэмт хэргийн үндэслэл болж байна гэв

 

“Сансар” орчмын баар, цэнгээний газрууд гэмт хэргийн үндэслэл болж байна гэв

 



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх