УСНЫ АЛДАГДЛЫГ ЗОГСООЁ

Ус алддаг тоног төхөөрөмж нь усыг хором тутам хаягдал болгодог тул мэргэжлийн байгууллагаар засуулж зөвлөгөө аваарай. Ганцхан эвдэрхий цоргоор долоо хоногт 90л, ус жилд 4,680л алдагддаг./

УСНЫ АЛДАГДЛЫГ ЗОГСООЁ

 


Нэг голтой холигч ашигла

Халуун хүйтэн усны тусдаа гоожуураас ус хэрэглэхэд шаардлагатай температурыг тохируулахын тулд үргүй зарцуулдаг. Нэг холигя нь усны халуун хүйтнийг хурдан тохируулдаг учраас ийм хэмнэлттэй сонголтыг хийгээрэй.

 

ХОС ТОВЧЛУУРТАЙ СИСТЕМ ХЭРЭГЛЭ

Ахуйн хэрэглээний 24 хувийг бочкины ус эзэлдэг. Энгийн татуургатай бочки нэг таталтаар 8-9л ус хэрэглэдэг бол хос товчлууртай систем бүхий бочки суурилуулснаар усыг 75 хувь хүртэл хэмнэх боломжтой ба жилд 33000 литр ус хэмнэнэ.

 

АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСЫГ ХЭМНЭХ НЬ

Ваннаа дүүргэж усанд ороход 150-180 литр ус, шүршүүрт 15 мин ороход 200-250 литр ус зарцуулдаг.

Биеэ савандаж байх үедээ усаа хааснаар 2 дахин бага хэрэглэнэ.

Шүршүүрт орох хугацаагаа гурван минутаар богиносговол 36 хувиар усаа хэмнэн жилд 13000 литр хүртэлх усыг хэмнэх боломжтой.

Шүд угаах сахал хусах үедээ цоргыг хааж, усаа станканд хийж угааж заншвал нэг удаад 10-20 литр, жилд 6820 литр усыг хэмнэж чадна.

Усныхаа халуун хүйтнийг тохируулж бүлээн ус хэрэглэхийн тулд хүйтэн усыг ихэсгэхийн оронд халуун усыг багасгах нь зөв.

Ус хэрэглэсний дараа крантаа сайтар хааж байхыг хүүхдүүдээ захиж сургаарай.

 

ГАЛ ТОГООНД УС ХЭМНЭХ АРГУУД

Аяга, таваг, сав суулгыг крантаа хаалгүйгээр 10 минут угаахад 43,3 литр ус зарцуулдаг.

Крантаа хаах эсвэл бага хэмжээгээр гоожулан угааснаар 25 литр ус хэмнэх боломжтой

Хүнсний ногоогоо гоожиж буй усаар бус ус дүүргэсэн саванд угаагаад дараа нь цэвэр усаар зайл.

Хүнсний ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла.

Хүн бүр өөрийн гэсэн аягатай болсоноор танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздах шаардлагагүй болно.

БУСАД АХУЙН ХЭРЭГЛЭЭНД УС ХЭМНЭХ БОЛОМЖУУД

Авто машинаа угаах:

Та автомашинаа усаар угаах гэж байгаа бол өндөр даралтын усаар угаахыг зөвлөж байна.

Энэ бол ус хэмнэлттэй хэрэглэх нэг хэлбэр мөн.

Хувцас угаах:

Угаалгын машин усны хэрэглээний 27 хувийг зарцуулдаг./4, 5 одтой/ угаалгийн машин энгийнээс 60 хувь бага ус хэрэглэдэг.

Угаалгын машины чадлыг аль болох бүрэн ашиглахаар тооцон хувцсаа дүүргэж ажиллуулах. Ингэснээр олон эдлэлийг нэг дор угаан усыг хэмнэх боломжтой.

Усалгаа:

Ууршилт бага явагддаг тул өглөө эрт эсвэл орой зүлэг ногоогоо усалж байгаарай. Усалгааны цоргонд цацруулагч, бороожуулагч хийгээрэй.

Загасны акварумын ус, өндөг чанасан усаар цэцгээ усалж болно. Энэ нь амин дэмтэй тул сайн тэжээл болно.

УСНЫ АЛДАГДЛЫГ ЗОГСООЁ


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх