“МОНГОЛ УЛСАД ХААШАА Л ХАРНА МӨНГӨ ОЛОХ ДҮҮРЭН БОЛОМЖ ХАРАГДАЖ БАЙНА”


БСШУЯ, Монголын Урлагийн зөвлөл, СУИС-иас зохион байгуулах БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН тавдугаар сарын 21, 22-ны өдөр болсон билээ. Чуулганы өмнө болсонсургалт семинарт дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн ертөнцөд танигдсан, энэ салбарт үгийг нь хүлээдэг нэр хүндтэй судлаач, профессор, багш нар хүрэлцэн ирж лекц уншиж хичээл заасан юм. .

Энэ удаа БНСУ-ын Чоннамын Үндэсний их сургуулийн Хувцас, нэхмэл даавууны үйлдвэрлэлийн тэнхимийн профессор Солонгосын хувцас загварын бизнесийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Солонгосын нэхмэл даавуу болон хувцас загварын үйлдвэрлэлийн нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгч, доктор Бэй Сүү Жеонгийн лекцээс уншигчдадаа сонирхуулж байна.

*** *** ***

"Монголд хаашаа л харна мөнгө олох боломж харагдаж байна”. Бэй Сүү Жеонг доктор лекцээ ийн эхлэв. Энэ бол манай эх оронд хөл тавиад ганцхан хонож байгаа хүний үг. Бүтээлч үйлдвэрлэл гэх эрдэмд боловсорсон хүний нүдээр Монгол орон ийм харагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, монголчууд бидэнд мөнгө босгох асар их боломж байгаа юм байна. СУИС-ийн санаачилгаар зохион байгуулж буй "Бүтээлч үйлдвэрлэл Олон улсын чуулган”тэр боломжийг олж харах арга ухаанаас монголчууддаа эзэмшүүлэх зорилготой. Аргагүй хэрэгтэй багшаа урьж дээ гэсэн бодол хэн хүнгүй төрсөн байх.

Бей Сүү Жеонг доктор Бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлж буй дэлхий дахины туршлагыг Өмнөд Солонгосын хувцас загварын үйлдвэрлэлийн хөгжил"-ийн жишээн дээр ярьсан юм.Сүүлийн жилүүдэд Солонгос улсын амьдралын хэв маяг, чиг хандлага хэрэглэгчдийн зан чанар, сонирхлоос үүдэн нэлээд өөрчлөгдөж байгаа гэнэ.

Солонгосын хэрэглэгчдийн хүсэл сонирхлын чиг хандлагыг харуулсан өгүүлэл жил бүр хэвлүүлдэг, Сөүлийн их сургуулийн профессор, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах мэргэжилтэн Ким Нан Ду 2015 онд COUNT SHEEP гэсэн 10 үгийн товчлолоор энэ жилийн илтгэлээ тодорхойлсон байна. Түүний тодорхойлсноор энэ жилийн тренд загвар гурванчиглэлтэй байна гэж үзжээ.

2015 оны БНСУ-ын тренд загвар хэрэглэгчдийн түлхүүр 10 үгийг ийн тайлбарлав.

1.Хэрэглэгчид сонголтоо хийж чаддаггүй. Нэр төрөл олон, хэрэглээнээс хэтэрсэн зүсэн зүйл бараа бүтээгдэхүүн дундаас өөрт хэрэгтэйг олж сонгох боломж хэрэглэгчдэдбараг байхгүй болсон. Тиймээс хувцас үйлдвэрлэл борлуулалтын зах зээлд хэрэглэгчдийн шаардлагын дагуу зөвлөгөө өгөх үйлчилгээ гарч ирснээр барахгүй үүнийг мөнгө босгох нэг боломж болгожээ.

2.Бүхий л мэдрэмжийн хослол. Одоогийн хэрэглэгчид гял цал, гоё сайхныг сонгохоо больсон. Бүхий л мэдрэмждээ нийцүүлэн аль болох аятай эвтэй, уран нарийн шийдэлтэй эд зүйл, мөн тийм тааламжтай үйлчилгээг сонгодог болсон. Жишээлбэл дэлгэцийн кино урлаг эхлээд 2D, дараа нь 3D болж хөгжсөн бол өнөөдөр Солонгосын кино театруудадсалхиүнэхээр сэвэлзэн үлээж, бороо ус гарвал мөн л усан дусал шүршин тэрхүү урлагийн бүтээлийг үзэгч бүхий л мэдрэхүйгээрээ хүлээн авах 4Dкино гарч байгаа аж. Үүнийг Монгол Улсад нэрийн хуудас болсон ноолууран бүтээгдэхүүний ертөнцөд яаж хэрэгжүүлэх вэ гэвэл хэрэглэгч маш сайн чанарын ноолууран хувцас нь анхилам тааламжтай үнэртэй болж, хуучирсан ч тэр үнэр нь арилахгүй байгаасай гэжхүсэж болно. Хэрвээ тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал өмнө нь 50 хувь борлогддог байсан бүтээгдэхүүн үнээ хоёр дахин нугалан ашиг орлого нь суга өснө. Одоо даавуунд үнэр оруулах технологи тийм ч хүнд асуудал биш болжээ. Материалыг үйлдвэрлэхдээ тэр үнэрийг шингээх боломж бий. Харин энэ технологийг үйлдвэрлэлд хослуулах мэргэжилтэн ховор. Түрүүлж энэ арга ухааныг олж сайхан үнэртэй ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хүн энэ салбарт ашиг орлого олох нь байна.

3. Бүх суваг хоорондын сүүлчийн дайн /илтгэгчийн оноосон нэр томьёо/. Хүмүүс дэлгүүр, захаар явахаа больсон.Хэрэглэгчидинтернэт, онлайн сүлжээ,телевиз, гар утаснаасаа чөлөөтэй наймаа хийдэг цаг үед амьдарч байна. Тиймээс мөнгө олохын тулд сайн дэлгүүр нээх тухай бодлоо хаях хэрэгтэй.Том сайхан дэлгүүртэй нь биш, хэн онлайн ертөнцөд идэвхтэй байгаа нь бизнест амжилт олно гэв.

4.Надад нотолгоо харуулаач! Орчин үеийн хүмүүст баримт баталгаа үзүүлэхгүй бол ямар ч бараа бүтээгдэхүүнд итгэхээ больсон. Жишээ нь "Монголын ноолууран бүтээгдэхүүн дулаан, хөнгөн...” гэж зүгээр нэг яриад бизнест явахгүй, харин үнэлгээний байгууллагын дүгнэлт, туршилт, тодорхой зөвлөмж, тухайлбал эрдэм шинжилгээний тийм хүрээлэн, их сургуулийн лабораторид судалсан, ийм, ийм давуу чанартай гэсэн баталгаатай бол шууд л худалдан авах итгэл үнэмшил хүмүүст төрүүлэх юм байна.

5.Сүүлээ шарвагануулах нохой. Нохой сүүлээ хөдөлгөдөг байсан бол одоо сүүл нь эзнээ хөдөлгөдөг болсон гэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Солонгосын томхон дэлгүүрүүдэд шүдний оог хэрэглэгчийн анхаарлыг татах гоё чамин хийц, дизайнтай өнгө өнгийн сойзтой хамт тавьдаг.Мөн 10 ширхэг оймс авбал маш чанартай, загварлаг трико нэгийг бэлэглэнэ. Хэрэглэгч 10 оймсыг биш загварын триког илүү сонирхон наймаа хийдэг. Ийм маягаар нэг сонирхолтой бараагаар урамшуулан маш их бараа бүтээгдэхүүн борлуулах нь худалдааны ашигтай аргын нэг болсон. Үнэгүй бэлэг гэдэг шинэ сонголт хийх шийдвэр гаргахад нь туслан сүүлээ шарвагануулах нохой болж байгаа юм.

6.Өдөр бүр, цаг тутам гайхуул. Амжилттай зарж борлуулан, бизнест ашиг орлоготой байх нэг зарчим бол хийсэн бүтээгдэхүүнээ өдөр бүр сурталчлан өөрийгөө сошиал медиа ашиглан байнга магтаж цахим ертөнцөд даган, дууриан жиргэгчдийг бизнестээ татах хэрэгтэй юм байна. Хүмүүс ямар ч зорилгогүй гэрээс гардаггүй, онлайн дэлгүүрээр аялан чухамюу худалдаж авахаа аль хэдийнэ товлочихоод явдаг болжээ.

7.Цохиод зугт. Хэрэглэгчид богино хугацаанд чанартай зүйл хэрэглэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, ZARA гм фирмийн загварлаг, үнэ хямд, угаалга цэвэрлэгээний ая даах чанартай, 1-2 жил өмсөж байтал дараагийн шинэ загвартай залгах ийм боломж эрэлт ихтэй болжээ.Хэрэглэгчийн сонирхол нэгээс нөгөө рүү байнга үсчиж байдаг.

8.Тансаглалын төгсгөл:Зүгээр л энгийн. Тансаглал гэдэг зөвхөн үнэтэй бараа гэсэн үг биш, хүмүүний элбэг хангалуун байдлаа илэрхийлэх гэсэн цоо шинэ ойлголт.Энэ нь маш энгийнээс эхэлдэг. Стив Жобсыг хар өнгийн хоолойтойцамц,Levis-ийн жинс, New Balance-гийн пүүзгүйгээр төсөөлөх аргагүй. Нэг өнгө, загварын энэ хувцсыг тэр олон жил өмссөн. Цамц нь японы алдартай дизайнер Иссей Мияакигийн загвар, үнэ нь 1000$,түүнийг нас барсны дараа хувцасны шүүгээнээс нь ийм цамц маш олноороо гарч ирсэн гэдэг юм. Стив Жобс өмссөнөөр New Balance-гийн пүүззах зээлд хамгийн их эрэлттэй спорт загвар болсон байдаг. Ийм энгийн, жирийн мэт боловч хамгийн үнэтэй сонголтын тухай ойлголт юм.

9.Их хотын дэгжин эмээ. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны дараа төрсөн үеийнхэн.Тэдодоо эмээ өвөө болсон, тэдний үеийнхэн маш сайн боловсрол эзэмшсэн, тэр хэрээр амьдралын чадвар сайн, үнэтэй, чанартай зүйл хэрэглэдэг. Хувцас үлдвэрлэлийн зах зээлээр зогсохгүй бүхий л салбар тэдэнд зориулж маш олон зүйл хийж байна. Монголд ийм маркетинг удахгүй хэрэгтэй болно.

10. Нууц гудамжинд тоглох нь. Солонгост нэг зүйл ид моод болж байна, энэ юу вэ гэвэл хүний хөлөөс зайдуу, үл ажиглагдам газар жижиг дэлгүүрээ нээх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ойлголт. Томоохон дэлгүүр, зах зээлийн хөгжилд уламжлалт аргаар хийсэн бараа бүтээгдэхүүн бүхий жижиг дэлгүүрийн орон зай хумигдсан, Монголд ч мөн ялгаагүй гар урлал зэрэг уламжлалт соёлоо хадгалсан бараа бүтээгдэхүүний жижиг дэлгүүрээр ашиг орлого олох боломж асар их бий. Энэ мэт энд тэндгүй мөнгө эрдэнэс нуугдаастай байна. Хэн түрүүлж эрдэнэсийг олсон хүн амжилтанд хүрнэ.

 

Бей Сүү Жеонг доктор БНСУ-ын загварын чиг хандлагын талаар


Normal+nourd+corce=Normcore

Normcoreгэдэг нь ямар нэг гял цал содон зүйлгүй хэрнээ ганган, загварлаг сонголтын тухай ойлголт.Орчин үед хүмүүс гял цал гоёл чимэглэлгүй энгийн даруу загвар сонирхох болов. Үүнд тохирох жишээ бол Стийв Жобсын "Тансаг, энгийн чамин, гэхдээ загварлаг биш” сонголт.

Uber luxury

Энэ бол тансаг гэдгийн орой дээр залрах эрхэм дээд тансаг чанар гэсэн ойлголт. Стив Жобсын хар цамц үүний жишээ юм. Орчин үед энэ чиглэлийн дизайн зах зээлд манлайлж байна. Брэнд гэх юм уу энд тэнд үйлдвэрлэв гэсэн хаяг шошго байдаггүй. Жишээ нь монголын ноолууран бүтээгдэхүүний хөгжил хаашаа явах вэ гэвэл энэхүү тансаг брэнд, үнэт чанарыг бий болгохын хамт бүх түвшний хэрэглэгч сонгон өмсөх чанартай, загварлаг, хямд төсөр загварыг ч бий болгох ёстой.

 

Elegent"urbon-granny” буюу хэт чамин

Тансаг хэрэглээг даганзагварын ертөнцөд ахмад үеийн орон зай бий болов. "Хамгийн өндөр, хамгийн туранхай, хамгийн залуу, хамгийн хөөрхөн нь” гэсэн ойлголт үгүй болж 60-90 насны загвар өмсөгчид чанартай, үнэтэй, чамин бараа бүтээгдэхүүний нүүр царай болж байна.Монгол Улсын онгоцны будалд буухад ийм нүүр царай угтах цаг холгүй гэж бодож байна.

 

Kinfolk life

Энэ бол хотын амьдралаас хөдөөх эгэл даруу амьдрал руу зугтаж буй, залуучуудыг хамгийн их татаж байгаа амьдралын хэв маяг. Солонгосын нэртэй дуучин, урлагийн одод хөдөөх арлын алс бөглүүдэд гэр сууцаа босгон хүнсний ногоогоо өөрөө тарьж, эгэл даруухан амьдрахыг эрхэмлэх болсон.

Хүмүүсийн амьдралын ийм өвөрмөц чиг хандлагыг дагаад спорт загварын хувцас хамгийн их ашиг орлого авчрах болжээ.

 

Cold mine: Powerful Senior market

“МОНГОЛ УЛСАД ХААШАА Л ХАРНА МӨНГӨ ОЛОХ ДҮҮРЭН БОЛОМЖ ХАРАГДАЖ БАЙНА”

 


Энэ бол өөртөө маш их зүйлийг зарцуулах амьдралын боломжтой үеийнхэн. Залууст ийм боломж байдаггүй. Солонгосчууд ээжийнхээ төрсөн өдрөөр өндөр өртөгтэй гоо сайхны мэс засал санал болгох зэрэг бэлэг барьдаг болжээ.

Энэ бүхнээс юу ойлгох вэ гэвэл хувсас загварын үйлдвэрлэлийн чиг хандлага гэдэг хүмүүсийн амьдралын загвартай шууд холбоотой юм. Ахмад үеийн загвар давамгайлж буй нь үүний жишээ. Тиймээс хэрэглэгчдийн судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Мөн дэлхийн чиг хандлагын зэрэгцээ улс үндэстний өөрийн чиг хандлага чухал гэдгийг мартаж болохгүйг Бэй Сүү-Жеонг доктор онцгой анхааруулав.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх