И.С. ТУРГЕНЕВ "АНХНЫ ДУРЛАЛ" УРАН ЗОХИОЛ VII-VIII БҮЛЭГ

 

 

VII

 

Яг найман цагт сюртукээ өмсөж үсээ духан дээрээ овойлгож самнаад ноёны хатны суудаг жигүүрийн байшингийн үүдний өрөөнд оров. Өвгөн зарц над руу гунигтайхан хараад вандан дээрээс тун дургүй өндийв. Зочдын өрөөнөөс хөгжилтэй дуу чимээ сонсдогдоно. Би үүд онгойлгосноо гайхан ухрав. Тасалгааны голд сандал дээр ноёныавхай зогсоод өмнөө эрэгтэй хүний бүрх малгай барьсан байв. Сандлыг тойрон таван эрэгтэй бөөгнөрөн зогсоно. Тэд гараа малгай руу хийхийг хичээхэд авхайтан өөд нь өргөөд учиргүй сэгсчинэ. Намайг харчихаад

-Байз, байз! Шинэ зочин ирлээ. Түүндбас билет өгье гэж сандал дээрээсээ хөнгөн гэгч үсрэн буугаад сюртукныханцуйнаас татаж –явъя, яагаад зогсоод байгаа юм бэ гэж хэлэв. Messiers та нарыг танилцуулъя, энэ бол мьсё Вольдемар, манай хөрш гэснээ над руу хараад ээлжээлжээр зочдыгоо зааж гүн Малевский, эмч Лушин, яруу найрагч Майдонов, чөлөөнд байгаа ахмад Нирмацкий, мөн таны урьд нь таних торгон цэрэг Беловзоров, Тавтай танилцан саатацгаанауу гэв.

 

Би ичижэвгүйрхсэндээ хэнд нь ч мэхийж ёсолсонгүй, доктор Лушин гэдэг нь цэцэрлэгтнамайг хайр найргүй ичээсэнпадан хар царайтай ноён гэдгийг танив. Бусад нь танихгүй улс байв.

-Гүнтэн! Мсье Вольдемарт билет бичнэүү гэж Зинаида үргэжлүүлэв.

-Энэ чшударга биш байна гэж үл мэдэгдэмпольш аялгуутайгаар эсэргүүцэн хэлсэн гүн маш цэвэрхэн бөгөөд хээнцэр дэгжин хувцасласан хар үстэй сайхан хар нүдтэй,нарийн цагаан хамартай жижиг аман дээгүүрээ нарийханширвээ сахалтай ажээ. –Бидэнтэй фант2 тоглоогүй шүү дээ гэв.

-Шударга биш байнаа гэж Беловзоров бас чөлөөндбайгаа ахмад гэж дээр нэр гарсан дөчөөд хирийн анстай, муухай гэгчийнцоохор, араб шиг бужгарүстэй, бөгтөр, майга хөлтэй ёслолын погонгүй цэрэг сюртук задгайөмссөн хүн давтанхэлэв.

-Билет бичигтүн гэж танд хэлж байна хэмээн авхайтан давтаад –Энэ чиньюун бослогобилээ? Мсьё Вольдемар бидэнтэй анх удаа байгаа нь энэ. Өнөөдөрэнэ хүндёс дүрэм хамаагүй, нуршихын хэрэггүй би ингэж хүсэж байна гэв.

 

Гүн далаа хавчисхийгээд дуулгавартайгаар толгойгоо тонгойлгон бөгжөөрчимэглэсэн цагаан гартаа үзэг авч цааснаас урж аваад бичив.

-Ядахдаа ноён Вольдемарт учрыг нь тайлбарлаж өгөхийг зөвшөөрнө үү? Наадхи чинь бүр сандарч орхиж гэж ёжилсон өнгөөр Лушинхэлэв. Залуу минь бид фант гэдэгтоглоомтоглож байна. Хатагтай торгуулах болсон юм.Иймд азтай тэрбилетийг олж авсан хүн түүний гарыгүнсэх эрхтэй болно. Миний хэлснийгта ойлгов уу? гэв.

 

Би түүний өөдөөс нэг харчихаад л манан дунд байгаа шиг мэлийн зогссор байлаа. Ноёны авхайтан сандал дээр

 

2 Дэнчин тааж тоглох (ред)

 

дахин үсрэн гараад малгайгаа сэгсэрч эхлэв. Бүгдээртүүнд ойртон очсонд би ч бас аялдан дагав.

-Майдонов, та уран шүлэгчийн хувьд энэрэнгүй сэтгэл гаргаж мсьё Вольдемартнэг боломжийн оронд хоёртой байлгахаар билетээ найр тавьж өгөх ёстой гэж туранхай царайтай онигордуу нүдтэй урт хар үстэй өндөр нуруутай залууд хэлэв.

 

Гэтэл тэр Майданов шулуухан үгүй хэмээн толгойгоо сэгсэрч үсээ өөд нь илэв. Би хамгийнсүүлд малгайд гараа хийж зурвасыг аван задалсанд…бурхан минь! Үнсэх!гэсэн үг байхыг хараадчухам юу болсныг бүү мэд.

-Үнс! гэж би өөрийн эрхгүй дуу тавив.

-Маш сайн! Энэ хожив гэж автайхан хэлэв. Би хичнээн их баярлаж байна! хэмээн сандлаасаабуугаад миний нүд рүү тун хурц,амттайхан гэгчээр шохоорхон харахад нь зүрх цохилоод явчихав. Та баяртай байна уу? гэж надаас асуув.

-Би юу? … гэж шивнэхчээ аядав.

-Надад билетээ худалдчих. Би танд зуун рубль өгье гэж чихэн тушаа Беловзоров хэлэх нь сонсдов.

 

Хариуд нь торгон цэргийгтун дургүйцсэн харцаар харсанд Зинаида алга ташиж, Лушин

-Эр хүн? гэж сайшаан дуу алдав.

 

Тэгснээ, Би ёслолыг хариуцсанхүн болохоор бүх зүйлийг журам ёсоор гүйцэтгэхийг хянах үүрэгтэй. Мсье Вольдемар нэг өвдөг дээрээ сөгд. Манайх тийм журамтай гэв.

Зинаида миний өмнө зогсоод намайг бүр сайн ширтэн харж авах гэсэн байдалтай толгойгоо хажуу тийшээ гилжийлгэн над руу ихэмсгээр гараа сунгав. Нүд эрээлжилж нэг өвдгөөрөө сөгдөх гэснээхоёр өвдгөөрөө сөгдөн унав. Ингээд Зинаидын хуруунд уруулаа тун эв хавгүй хүргэхдээ хумсанд нь нь хамрынхаа үзүүрийг ялимгүй шалба маажуулав.

-Сайн байна! гэж Лушин бархираад намайг босоход туслав.

 

Тэгээдтоглоомоо үргэлжлүүлээ. Зинаида намайг өөрийнхөө дэргэд суулгав. Чухам хичнээн олон янзын торгуулийг санаачлан гаргав аа! Дашрамд хэлэхэд нэг удаа "баримал” болох үүрэг ноогдож, баримлын сууринд эв дүйгүй Нирмацкийг сонгон авч түүнийг түрүүлгээ харж хэвтээд нүүрээ цээжиндээ нуухыгтушаав.Инээдэм агшинзуурч зогссонгүй. Чинээлэг айлын төлөв түвшингэрт ганцаараа шахам нямбай хүмүүжсэн над шиг хүнд тэр их шуугианэрээ цээргүй хөгжүүнбайдал, огт танихгүй улстай ийнхүү хамаагүй харилцаж байгаадаа толгой эргэж орхив. Би архинд согтсон юм шиг согтов. Би бусдаас чанга инээж хашгичиаж эхэлсэнд зэргэлдээ өрөөндИверскийн хаалганы тэртээгээсдуудаж ирсэн нэгэн түшмэлтэй зөвлөн ярьж байсан ноёны хөгшин хатан хүртэл намайг гайхан харахаар өрөөнөөсөө ирэв. Гэтэл жаргалдаа мансуурсан би гэдэг хүнчихэн дүлий нүдэн балай гэгчээр хэний ч ёжилж, хэний ч хялайхыг тоохгүй болсон байлаа. Зинаида намайг бусдаас илүү хайхран, өөрөөсөө холдуулахгүй байв. Нэг удаагийн торгуулиар түүнтэй зэрэгцэн суугаад торгон алчуураар толгойгоо битүүлэн нөмөрч өөрийнхөө нууцыг хэлэх ёстой болов. Бид хоёрын толгой гэнэт бүгчим бүүдгэр анхилам үнэр анхилсан будан дунд орж тэрхүү буданд түүний хоёр нүд тун ойрхонзөөлхөн харцаар гэрэлтэн гялалзаж онгойсон уруулаас нь халуун амьсгаа төөнөнө. Шүд нь яралзан үсний нь үзүүр намайг гижигдэн төөнөх мэт байсныг санаж байна. Би дуугарсангүй. Тэр тун ёжтой сэмхэн инээмсэглэж байгаад: За тэгээд? гэж шивнэхэд нь би хий дэмий л улайж инээд алдан буруу хараад арай чарай ламьсгаагаа давхцуулан байв. Фант тоглоом бидэнд уйтгартай болж олс гэдэг тоглоомоор тоглож эхлэв. Бурхан минь! Анзааралгүй байж байгаад хуруу руугаа гэнэт хүчтэй цохиулсанд би учиргүй баясаж билээ. Дараа нь санаатайгаар алмайрсан байдал харуулан гараа сунгасан боловч тэр гарт минь хүрсэнгүй!

Тэр оройн турш хичнээн олон янзаар тоглосон бэ! Бидтөгөлдөр хуураар тоглон, дуу дуулан бүжиглэж, цыганы хот айл болон тоглоцгоов. Нирманкийг баавгай болгон хувцаслуулж давстай ус уулгав. Гүн Малеквский бидэнд хөзрөөр янз бүрийн илбэ үзүүлж эцэстээ хөзрийг хольж вист1 тоглохдоо хамгийн сайн хзөрөө өөртөө шигшиж авсанд Лушин түүнд "баяр хүргэж байгаагаа илэрхийлэв.

Майданов бидэнд гарчгийг нь цусан өнгөөр бичээд хар хавтастайгаар нийтлүүлэх гэсэн "Алуурчин” гэдэг найраглалынхаа хэсгээс (үйл явдал нь романтизмын ид үед болж байна.) уншиж өгөв. Ивэрийн хаалганы дэргэдэх захиргааны түшмэлийн малгайг өвдгөн дээрээс нь хулгайлж аваад шанд нь казчокбүжиглүүлэн эргүүлэнөгч өвгөн Вонифатад эмэгтэй хүний оройвч өмсүүлж ноёны авхайтан эрэгтэй хүний малгай өмсчээ…тоглон зугаацсан бүх юмыг тоочиж баршгүй. Ганцхан Беловзоров л хөмсгөө зангидаж ууртай гэгчийн байдалтай голдуу буланд зогсоно. Заримдаа түүний нүдэнд нь цус хуран царай нь жигтэйхэн улайж ер нь тэр дорхиноо бидэн рүү үсрэн биднийг зомгол шигзүг бүр тийш шидэж магадгүй гэмээр санагдана. Гэтэл авхайтан түүн тийш байн байн харж хуруугаараа занахад дахин буландаа шигдэнэ.

Бид ч сүүлдээ бүгдээрээ ихэд ядарчээ. Ноёны хатан, өөрийн нь хэлдгээр хичнээн тэсвэртэй, яаж ч хашгирч чарлавч өөрт нь падгүй гээд байсан хүн маань мөн л ядарч амрахыг хүсэв. Шөнийн арван хоёр цагт хуучин хатсан бяслаг, гахайн махан шанзтай хүйтэн хуушуур зэрэг зүйлийг

 

1 Хөзрийн нэгэн зүйл тоглоом (ред)

 

оройн хоолонд өгсөнд ямар ч таташнаас илүү амттай санагдав. Ганцхан шил дарс байсан нь хачин бараан өнгөтэй лонх нь хавдсан мэт хүзүүтэй, доторхи дарс нь ягаан будаг санагдуулна. Гэвч түүнээс хэн ч уусангүй. Тамир алдартлаа ядарч, аз жаргалтай болон би гээд хүн жигүүрийнбайшингаас гарав. Салах ёс гүйцэтгэхэд Зинаидагарыг минь чанга атгаж мөн л хачин битүүлэг инээмсэглэв.

Халууцсан нүүр рүү шөнийн чийгтэй салхи сэвэлзэнэ. Цахилгаантай борооорохоор завдаж байгаа бололтой харүүл улам ихсэж, утаат дүрсээ хувирганагаарт хөвнө. Салхи харанхуй модон дундуур сэвэлзэн тэнгэрийн хаяаны тэртээ алсад аянга дотроо ууртай бөгөөд битүүхнээр үглэж байгаа мэт.

Байшингийн арын шатаар өрөөндөө оров. Миний асрагч өвгөн шалан дээр унтаж байсан учраас арга буюудээгүүр нь алхвал тэр сэрж намайг хараад, ээж надад уурлаж дуудуулахаар миний хойноос хүн явуулах гэсэнд эцэг болиулсан гэдгийг хэлэв. (Би ээждээ тавтай нойрсохыг ерөөн мөнөөрийнх нь тавтай нойрсоорой гэсэн ерөөлгүйгээр хэзээ ч унтдаггүй байв) Яах ч аргагүй байлаа.

Асрагчдаа хувцсаа өөрөө тайлаад хэвтэнэ гээд лаагааунтраав. Гэвч би хувцсаа ч тайлсан ч үгүй, хэвтсэн ч үгүй.

Би сандал дээр суугаад удаанаар мэлрэн байлаа. Нэг л амттай шинэхэн зүйлийг мэдрэх мэт… Би орчин тойрноо арайхийн харж хөдлөх ч үгүй, аажуухан амьсгаалж үе үе чимээгүйхэн инээж суухдаа би дурлажээ, дурлал гэгдэг маань энэ мөн гэж бодохоос дотор хүйторгих мэт болно. Зинаидагийн царай буданд миний өмнүүр аажуухан хөвнө. Зүгээр нэг хөвөөдөнгөрөх биш уруул дээр нь хачин битүүлэг инээмсэглэл тодрон хажуугаас юм асуух гэж байгаа мэт түүнтэй салах ёс гүйцэтгэсэн тэр мөчнийх шиг бодол болон ялдамхан талимаарчүзэгдэнэ. Ингээд эцэстби сандлаас босож өлмийгөөрөө гишгэн орныхоо дэргэд очоод бүх биеэр минь дүүрэн байгаа тэр нэг зүйлийг эрс хөдлгөөнөөр цочоохгүй хэмээн хичээх мэт хувцсаа ч тайлалгүй жинтүүн дээрээ толгойгоо болгоомжтойхон тавив…

Би хэвтээд нүдээ ч аньсангүй. Тасалгаанд ямар нэгэн гэрэл үргэлжлэн тусаж бүдэгхэн гялсхийж байгааг анзаарч өндийн цонхоор харав. Түүний жааз нь хачин цайвартаж үзэгдэхшилнээсээ тодхон ялгарна. "Аянгатай бороо юу даа гэж санагдав. Яг мөн. Ширүүн бороо тун холуур өнгөрч байгаа учир аянганы чимээ огт сонсогдохгүй, гагцхүү тэнгэрт олон салаа юм шиг бүдэг, урт цахилгаан дүрэлзэн гялсхийнэ. Тэр дүрэлзэх гэдэг нь амь алдан үхэж байгаа шувууны далавч шигчичрэн таталзана. Би босож цонхныдэргэд очоод өглөө болтол тэндээ зогсов… цахилгаан агшин зуурч зогсоонгүй, хүмүүсийнярьдгаар усан бороо асгарсан шөнө байлаа. Би чимээ аниргүй элсэн тал нүүгэлтэн бараантах цэцэрлэг, мөнцахилгаан гялсхийх бүрд догдлон чичигнэх мэт санагдсан тэртээ холын байшингуудыншаравтарнүүрэн талыг харна… би салахгүйхараад л баймаар тэрхүү чимээ аниргүй аянга, тэрхүү даруухан гялалзаан эд бүгд минийдотор дуу чимээгүй, нууц дүрэлзэх тэмүүлэлд хариу болж байгаа мэт санагдана. Үүр цайж эхлэв. Үүрийн туяа улаан толбонуудаар тодорно. Наран ойртох тутам аянга улам бүдэг болж намсхийн чичрэн татвалзах нь цөөрөн цөөрсөөр улам бүр сэргэх өдрийн гэрэлд живэн алга болов.

Миний хувьд ч гэсэн сэтгэлийн цахилгаан маань намджээ. Би их ядарсан, дүнхгэр байгаагаа мэдэрсэн боловч Зинаидагийн дүр миний сэтгэлд баяр жавхлантайяа үзэгдсээр. Гагцхүү тэр дүрс өөрийгөө тойрч байгаа тааламжтай бишб усад дүрснүүдээс салж, намгийн ногооноос тасран нисэх хун шувуу шиг тайвширсан мэт санагдана. Би үүрэглэн унтахдаа шүтэн биширсэн сэтгэлтэйгээр эцсийн удаа түүн элэгсэг наалдана…

Хөдөлсөн сэтгэлийн дуулгавартай байдал, зөөлөн аялгуу, сайн сэтгэл намсхийнтайвширсан хайр дурлалынанхны нинжин сэтгэлийн нууц баясгалан хаа байна, хаа байна?

 

VIII

 

Өглөө нь цай уухаар доошоо буухад ээж намайг аашлан үглэсэн боловч санаснаас арай гайгүй тэгэхдээ урьд үдшийг хэрхэн өнгөрүүлснээ хэл гэв.

Би бүх зүйлийг хамгийн гэмгүй байдалтай харагдуулахыг хичээж, олон зүйлийг нарийн ярилгүй орхиж, товчхон цөөн үгээр хариулав.

-Ямар ч гэсэн тэд comme il faut1биш улс юм. Чиний хувьд шалгалтандаа бэлтгэж хичээллэхийн оронд тэднийд орж хэсүүчилсний хэрэг алга хэмээн эх хэлэв.

 

Миний хичээлийн тухай манайэхийн халамжлал тэрхүү цөөн үгээр л хязаарлагдана гэдгийг мэдэж байсан болохоор би сөрсөнгүй. Харин цайны дараа эцэг маань намайг сугадаж аван цэцэрлэгт ороод Засекиныд үзсэн бүхнийг минь хэлүүлсэн билээ.

Эцэг маань надад хачин нөлөөтэй байсны дээр бидний харьцаа ч хачин байсан билээ. Тэр намайг хүмүүжүүлэх талаар оролдоггүй боловч намайг хэзээ ч доромжилдоггүй хүн байв. Миний эрх чөлөөг хүндэтгэн ер нь ингэж хэлж болдог бол надтай эелдэг харьцдаг боловч өөртөө ойртуулдаггүй байв… би түүнд хайртай,сайшаан харж ёстой эр хүнюм гэдэгбөгөөд хэрэв намайг үргэлж цаашаа гэсэн гарыг нь мэдэрдэггүй байсан бол бурхан минь би эцэгтэй юутай дотно байсан билээ! гэлээ ч эцэг минь

 

1 Хүмүүжилтэй (фр) ред.

 

хүссэн цагтаа тэр дорхиноо л ганцхан үгээр, ганцхан хөдөлгөөнөөр надад хязгааргүй итгэл төрүүлдэг байлаа. Би нууц хаах юмгүй болж, түүнтэй ухаалаг найз нөхөр, ивээлтэйбагш, сургамжлагч мэт зөндөө юм чалчдаг байлаа… дараа нь тэр дорхиноо гэнэт намайг орхиж, гар нь бас л намайг цаашаа гээд эелдэг, зөөлөн боловч цаашаа гэдэг байлаа.

Заримдааэцэг маань тун хөгжилтэй болж надтай хүүхэд мэт тоглон зүггүйтдэг байлаа (тэр биеийн аль нэгэн хүчтэй хөдөлгөөнд дуртай) Нэг удаа, дөнгөж нэг удаа! Намайг хачин нинжнээр таалсанд би арай л уйлчихсангүй билээ.. тэгээд түүний хөгжүүн, нинжин сэтгэл тэр даруй оргүйалга болж бидний хооронд болсон тэр зүйл, надад ямар ч найдваргүй өнгөрч тэр бүхнийг зүүдэлсэн юм шиг болдог байв. Заримдаа би эцгийнхээ ухаалаг, гоо сайхан, саруулхан царайг ажин харж байхад .. зүрх минь догдолж бүх бие цогцос минь түүн зорин ханддаг байв. Эцэг, миний дотор чухам юу болж байгаагмэдсэн юм шиг явуут дундаа хацрыг минь илэх буюу эсвэл явчихдаг, эсвэлямар нэгэн өөр зүйл хийж оролдох, эсвэл ганц өөрөө л тийм болж чаддагхөдлөлгүй зогсоход нь би тэр даруй биеэ хураагаад мөн хүйт оргидог байв. Цөөн удаа, намайг учиргүй энхрийлдэгнь миний дуугүй бөгөөд ойлгомжтой хүсэл гуйлтаар ч биш харин хэзээд гэнэт илэрдэг байлаа. Хожим нь эцгийнхээзан аашийн тухай би нэхэн бодохдоо тэр миний тухай, гэр бүлийн байгаад тэр өөр зүйлээрээ сэтгэлээ бүрэн хангасан хүн байжээ гэж дүгнэсэн юм. Чадлынхаа хэрээр амьдралаас хүрт, харин өөрөө хүний гарт бүү ор, өөрөө өөртөө эзэн байх нь амьдралын утга учир хэмээн нэгэн удаа надад хэлсэн юм. Бас өөр нэгэн удаа, би залуу ардчилсан үзэлтнийхувьд эцгийнхээ байхад нь (миний үздэгээр тэр өдөр "сайхан зантай” байсан юм. Тийм байхад нь юуны ч тухай өөртэй нь ярьж болдог) эрх чөлөөний тухай ярьсанд:

-Эрх чөлөө гэнээ? Эрх чөлөө хүн юу өгдгийг чи мэдэх үү? гэв.

-Юу өгдөг юм?

-Зориг, хувь хүний эрх чөлөө, мөн эрх чөлөөнөөс ч илүү дээр эрх мэдэлөгнө. Хүсэж чаддаг бай, тэгвэл эрх чөлөөтэй ч байна, эрх мэдэлтэй ч байж чадна гэж билээ.

 

Эцэг минь юуны өмнө, юунаас ч илүү амьдрахыг хүсдэг, амьдарччаддагч байжээ…ер нь амьдралын"учир” гэдгээ удаан хэрэглэж чадахгүй байх гэдгээ урьдаас мэдсэнч байж болох юм. Эцэг дөчин хоёр настайдаа нас барсан юм.

 

Эцэгтээ би, Засекиныд очсон тухайгаа дэлгэрэнгүй ярив. Тэр бандан дээр сууж бяцхан ташуурынхаа үзүүрээр элсэн дээр зурлан анхааралтай ч юм шиг, үгүй ч юм шиг төдий л тоомсорлохгүй байгаа юм шиг сонсов. Хааяа нэг юм асууж, үг хавчуулан яриаг минь урамшуулж нэг л саруулхан, сониучханаар над руу харж, үе үе инээд алдаж байлаа. Эхлээд би Зинаидагийн нэрийг ч хэлэхээс болгоомжлон байсан боловчтэссэнгүй сүүлдээ түүнийг дөвийлгөн магтаж эхлэв. Эцэг маань инээсээр л байв. Ингээд бодол болж байснаа суниагаад босов.

Гэрээс гарахдаа, өөртөө морь эмээллэхийг тушаасныг санав. Эцэг моринд тун сайн, ноён Регигээс ч хамаагүй өмнө хамгийн эмнэг морийг номхоруулдаг байжээ.

-Би өөртэй чинь хамт явах уу, аав аа? гэж асуусанд

-Үгүй хэмээнхариулаад царайнь ерийн үл тоомсорлосон эелдэг байдалтай болов. –Хүсвэл ганцаараа яв л даа, харин дэлбэгчид намайг явахгүй гэж хэлээрэй гэв.

 

Тэгснээ эргээд хурдан холдож явав. Би хойноос нь ширтэн харвал хашааны хаалгаар гараад далд оров. Түүний бүрх нь хашааны дагуу хөдөлж байгааг харав. Тэр Засекиныд оров.

Тэднийд нэг цагаас илүүгүй байсан боловч тэр даруй хот руу яваад гэртээдөнгөж үдэш буцаж ирэв.

Үдийн хоолны дараа би өөрөө Засекиныд очив: Зочдын өрөөнд ноёны хөгшин хатан ганцаараа байлаа. Намайг тэр харснаа оройвч доогуураа нэхмэлийн зүүний үзүүрээр толгойгоо маажаад нэгэн хүсэлтийг сийрүүлэн бичиж өгөхийггэнэт хүсэв.

-Дуртайяа бичиж өгье гээд би сандлын захад суув.

-Харин үсгийг нь томхноор бичээрэй гээд нэгэн халтар хуудас өгөнгүүтээ -Өнөөдөртөө гүйцээж болохгүйсэн болов ууэцэгтэн минь? Гэв.

-Өнөөдөр, сийрүүлнэ гэлээ.

 

Зэргэлдээ өрөөний хаалга аяархан нээгдэжзавсраар нь Зинаидагийн царай харагдав. Хувхай цагаан, бодол болсон, үсээ хааш яашсамнасан үзэгдэж тэр над руу том гэгчийн хүйтэн нүдээр хараадүүдээ чимээгүй хаав.

-Зина, хүүе Зина! гэж хөгшин дуудав.

 

Зинаида хариулсангүй. Би хөгшний хүсэлтийг авч гараад түүнийг бичихээр бүтэн үдэш суув.

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх