И.С. ТУРГЕНЕВ "АНХНЫ ДУРЛАЛ" УРАН ЗОХИОЛ XIII-XV БҮЛЭГ

XIII

 

Өдөржингөө би учиргүй их хөгжилтэй, бахархан байлаа. Зинаидагийн үнссэн газар халуу оргин мэрэгдэж хэлсэн үг бүгдийг нь сэтгэл догдлон санаж, гэнэтийнхээ тэр аз жаргалыг би нинжин сэтгэлээр хайрлан эрхэмлмэж аймаар ч юм шиг болж шинэ сайхан сэтгэгдлийгтөрүүлсэн тэр бүсгүйг харахгүй юмсан гэтлээ болгоомжлон байсаан. Хувь заяанаасаа үүнээс илүү юм горьдохын арга алга. "Одоо чухам эцсийнхээ удаа гайгүй сайн гэгчээр амьсгаагаа аваад л үхэх юмсан” гэдэг л болжбайв. Харин дараа өдөр нь нөгөө жигүүрийн байшинд очиж явахдаа нууцыг хадгалж чаддагаа мэдүүлэх гэсэндээдаруу байдлын дүрийг үзүүлэн дэмий л хичээвч далдалжэс чадан ихэд эвгүй байлаа. Зинаида намайг сэтгэлийнямар ч догдлолгүй маш жирийн хүлээж аваад гагцхүү хуруугаараа намайг занан: -Нөх няц болоогүй биз гэж асуулаа. Миний нөгөөдаруу, нүүрэмгий бөгөөд нууцархаг байдал маань агшин зуур алга бол түүний хамт аягүрхаж байсан маань ч үгүй болов. Нэг их онцын юмболно гэж бодоогүй атлаа Зинаидагийнтайван байдал яг хүйтэн ус цутгах шиг болов. Түүний нүдэнд би хүүхэд шиг харагдах юм даа гэдгийг ойлгоод надад тун бэрхтэй, хүнд байв!Зинаида тасалгаандаа нааш цааш явж над руу харах бүрдээ хурдан мишээж байвч харин бодол санаа нь хол байгаа нь надад илэрхий байв…”Өчигдрийн хэргийн тухай өөрөө эхлэн ярьдаг юм уу хэмээн бодоод чухам хаашаа тийм их яарч явсныг нь бүрмөсөн мэдэж авахаар асуух” гэснээ больё гэж шийдээд зөвхөн гараараа савчаад тэртээ буланд очиж суув.

Тэгвэл Белозоров орж ирэхэд нь баярлав.

-Танд би уначихмаар номхон морь олсонгүй гэж ширүүн дуугаар хэлээд –Фрейтаг нэг морийг зүгээр лгэж байна. Харин би итгэсэнгүй. Айж байна гэв.

-Юунаас та айж байгааг асуухыг зөвшөөрнө үү? гэж Зинаида асуув

-Юунаас? Та морь унаад явж чадахгүй шүү дээ. Юм болбол яана, бурхан өршөө! Яахаараа гэнэт тийм хачин санаа төрдөг байнаа? гэхэд нь

-За тэр ч миний хэрэг ээ, мсье араатан минь. Тийм бол би Петр Васильевичийг гуйна…(Миний эцгийг Петр Васильевич гэдэг болохоор тийнхүү бэлхэн бүтээж өгөхөд нь лавтайитгэсэн шинжтэй тун амархан, дорхиноо нэрийг нь дурдсанд би гайхав.)

-Өө, тийм үү хэмээн Беловзоров сөрөн хэлээд –Та түүнтэй явах гэсэн юмуу? гэв.

-Түүнтэй ч юмуу, өөр хүнтэй ч юмуу, танд хамаагүй. Харин тантай л биш юмдаг…

-Надтай биш гэнээ гэж Беловзоров давтаад –Дураараа л бологтун. Яахав? Би танд морь олж өгье гэлээ.

-За тийм бол ямар нэгэн үнээ л биш байг. Би давхих санаатай байна гэдгээ урьдаар танд сануулъя гэв.

-Давхи л даа…тэгэхээр энэ чинь хэнтэй, Малевскитэй явах гэж байгаа юмуу? гэв.

-Түүнтэй явсан ч яадаг юм, дайчин минь? За та тайвшир, нүдээ битгий дүрэлзүүл. Би таныг ч авч явна. Одоо надад Малевский юу гэдгийг мэдэх үү гэснээ Түй гээд толгойгоо сэгсрэв.

-Намайг тайтгаруулах гэж ингэж ярьж байгаа юм хэмээн Беловзоров үглэнэ.

 

Зинаида, нүдээ анийлгав.

-Таныг тайтгаруулж байна гэнээ? Өө…өө..дайчин! гэж хэлэх өөр үг олж ядсан мэт эцэст нь хэлэв. –Мсье Вольдемар, бидэнтэй та явахсан болов уу? гэв.

-Би..олон хүнд дургүй гэж нүүр рүү нь харалгүй хэлэв.

-Та tete-a tete…-ийг дээр гэдэг юм биз дээ? За юу сайхан, дур сайхан… гэж санаа алдан хэлэв.

-Беловзоров та яв, Явдлаа түргэл. Надад маргааш морь хэрэгтэй.

-Тийм үү. Мөнгө хаанаас авах билээ? хнэмээн ноёны хатан дундуур орж асуулаа. Зинаида хөмсгөө атируулав.

-Би танаас түүнийг гуйгаагүй. Беловзоров надад итгэнэ.

-Итгэнэ, итгэнэ гэнэ шүү… гэж хатан үглээд –Дуняшка! гэжгэнэт байдаг хоолойгоороо хашгирав.

-Мамаан2, би танд хонх бэлэглэсэн шүү дээ гэж ноёны авхайтан хэлэв.

-Дуняшка!хэмээн эмгэн дахин орилов.

 

Беловзоров явахаар ёслов. Би ч түүний хамт гарч одов. Зинаида намайг саатуулсангүй.

 

XIV

 

Дараа өдрийн өглөө би эрт босож, бургаснаар саваа хийж аваад боомт руу явав. Явж зовлонгоо тайлъя гэжээ.

 

1 Хоёулахнаа (фр)

2 Ээж (фр)-ред

 

 

Тийм ч халуун биш саруулхан сайхан өдөр байв. Хөгжилтэй сэрүүхэн салхи хааяагүй сэлгүүцэн бүгдийг хөдөлгөж юуг ч сэндэхгүйгээр шуугин тоглоно. Би уул хад ой модоор удаан хэсэж явав. Өөрийгөө жаргалтай хүн гэж бодсонгүй харин гуниглах санаатай гэрээсээ гарсан боловч залуу нас, тэнгэрийн сайхан, цэнгэг агаар, хурдан алхлан явсны зугаа, шигүүн ногоонзүлэг дээр ганцаараа хэвтэж амарсан минь намайг шал аар болгож мартагдашгүй тэр үгс, үнссэн тэр бүхэн сэтгэлд минь дахин орж ирэв. Зинаида, миний шийдэмгий баатарлаг байдлыг минь шударгаар үнэлэхгүй байж чадахгүй гэж бодохоос надад тун таатай…”Түүнд бусад нь надаас дээр авч зөвхөн хийнэ гүйцэтгэнэ гэхээс хэтэрсэнгүй. Харин би бол хийсэн! Би ингэсэн төдийгөөр ч барахгүй…” хэмээн бодно. Мөрөөдөлдөө улам автан түүнийг би дайсныгараасяаж аварч, цусаа урсган, харанхуй нүхнээс сугалангаргаж аваад хөл дор нь унан үхэж байгаагаар ургуулан бодов. Манай зочдын тасалгаанд өлгөөстэй байдаг зураг дээр Матильдааг авч яваа Малек Аделийг санаад байтлаа тэр дороо хусны нарийхан мөчир дээгүүр тун хичээнгүйлэнөгсөж, ахмад хийлийнараас цухалзаххөгжимчин шиг түүний арааснь ийш тийшээ нэгбаруун тийшээгээ нэг зүүн тийшээ болгоомжлон цухалзаж байгаа алаг том тоншуулыг сонирхов.

Ингээд "Цагаан биш цас” дууг дуулж эхлээд "Уяхан хонгор салхи сэвшээлэхэд учралт чамайг бихүлээнэм!гэж тэр үеийн алдарт уянгалаг дуунд шилжээд Хомяковын эмгэнэлт жүжгийн Ермак одод хандаж байгаа хэсгээс чанга уншив. Мөн сэтгэл хөдлөм нэг зүйл зохиохоор болж оролдож "Ээ, Зинаида! Зинаида! гэж төгсөх ёстой шүлгийн мөрийг гаргаж ирсэн боловч юу ч болсонгүй. Гэтэл үдийн хоолны цаг болж байлаа. Би хөндий рүү буув. Элсэрхэг нарийхан зурвас зам тахирлан хот руу хөтөлнө. Би тэр замаар явтал… арталаас морин туурайн түвэргээн сонсогдсонд гэдрэгээ хараад өөрийн эрхгүй зогсожмалгайгаа авав Эцэг Зинаида хоёрыг харав. Тэд зэрэгцээд явж байв. Эцэг мориныхоо хүзүүг тулаад бүх биеэрээ бөхийжтүүнд нэг юм ярьж инээмсэглэн байлаа. Зинаида доошоо харж уруулаа жимийн түүнийг дуугүйсонсоно. Эхлээд би зөвхөн тэднийг л харав. Хэсэг хугацаа өнгөрмөгц хөндийн нэгнугалаанаас хөөс сахруулсан хар морьтой торгон цэргийнхувцастай Беловзоров үзэгдэв. Сайн морь толгой хаялан хамраа тачигнуулан туурайгаараа цавчлахад унаж яваа хүн амыг нь татан татан хурдална. Би зайлсхийв. Эцэг маань цулбуураа татаж Зинаидаас холдсонд тэр өөр рүү нь аажуухан хараад хоёулаа давхив…Беловзоров сэлмээхангинуулантэдний хойноос үсэргэв. "Тэр хавч шиг ув улаан гэтэл эмэгтэй нь чухам яахаараа ийм зэвхий цагаан байдаг билээ? Бүтэн өглөө мориор давхисан атлаа зэвхий байгаа нь юунаас болов? гэж бодогдов.

Би алхаагаа хурдсган яг үдийн хоолны өмнөхөн амжиж гэртээ ирэв. Эцэг маань хувцсаа сольчихсон усанд орж сэргэчихсэн амьтан ээжийн түшлэгт сандлын дэргэд "Journal des Debats” хэмээх сэтгүүлийн шогнайрууллыг жигдхэн тунгалагхоолойгоор уншин өгч байсан боловч ээжий маань түүнийг ямар ч анхааралгүй сонсон байгаад намайг хармагц: -Бүтэн өдөр хаа алга болдог юм бэ? хэмээнзэмлээд чухам хаа хамаагүй газраар, хаа хамаагүй хүмүүстэй алга болж тэнүүчлэхэд дургүй гэлээ. "Би бол ганцаараа зугаалсан” гэж хэлэх гэсэн боловч эцгийг хараад ямар ч учраас юм, хариулсангүй.

 

XV

 

Дараагийн тав зургаан өдөр Зинаидаг би бараг харсангүй. Түүнийг өвчтэй гэж байсан боловч тэднийдбайнга ирдэг гэгддэг хүмүүс аанай хэвээр ирцгээсэн байв. Гагцхүү сонирхон гайхах юм үгүй бол дорхиноо сэтгэл нь гутран уйтгарладаг байсан Майданов л алга байв. Беловзоров тэртээ буланд бүх товчоо товчилж, улаан царайтай амьтан дүнхийн суух бөгөөдгүн Малевскийннимгэн тунгалаг царайнднэг л олигтой биш инээмсэглэлд тодорно. Тэр үнэхээр Зинаидагийн дургүйг хүргэснээ мэдээд ноёны хөгшин хатандтун их хичээнгүйлэн үйлчилж хөлсний жуузаар түүнтэй хамт мужийн захирагч генералынд очсон юм. Гэвч тийнхүү явсан нь бүтэлгүй болсноор үл барам эвгүй байдалд орж замын ямар нэгэн офицертой болсон явдлыг нь сануулсанд чухам тэрүед хашир суугаагүй гэнэн байсан хэмээн тайлбар өгөхөд хүрчээ Лушин өдөртөө хоёр ч удаа ирдэг боловч уддаггүй байв. Бидний сүүлчийн ярианаас хойш би түүнээс баахан эмээдэг боловч түүнд үнэнголоосоо сэтгэлээ өгдөг байлаа.. Тэр нэг удаа Нескучный цэцэрлэгээр зугаалжявахдаа надад их сайхан ааш гаргаж янз бүрийн цэцэг ногооны нэр шинж чанарыгтоочин хэлж байгаад гэнэт ацан шалаанд орно гэгчээр дуу алдандухаа алгадаж "Би хар тэнэг чинь түүнийг маяглаад байнагэж боддог байв! Гэтэл бусдынтөлөө биеэ золиослох нь зарим хүнд аятайхан байх нь ээ” гэв.

-Та чинь юу хэлэх гээд байгаа юм бэ? гэж би асуув.

-Би танд юу ч хэлэхгээгүй гэж Лушин түс тас хариулав.

 

Зинаида надаас зайлхийх болов. Намайг хараад тун эвгүй болдог нь илт байв. Тэр өөрийн эрхгүй надаас зүгсээ буруулна… чухам тэр нь миний сэтгэлийг гомдоон шаналгаана. Яах ч арга байсангүй. Ингээдтүүнд харагдахгүй юмсан гэхдээ холхноос ажигланхарахыг хичээвч тэр бүхэн урагштай биш байлаа. Тэр анай хэвээрээ нэг л хачин болж сэтгэл нь үймсэн байдалтай зүс царай нь хувирч, тэс ондоо болжээ. Ялангуяа намуухан нэгэн үдэш түүний өөр болсныг нь би ихэд гайхав. Би тэр орой гандигарын бутны өтгөн намираа доор навтгар бандан дээр сууж байлаа. Зинадагийн өрөөний цонх харагдах тэр газар суухдаа би дуртай байсан юм. Толгой дээрх өтгөн навчис дундаас бяцхан бялзуухай нэг юм тун хичээнгүйлэн оролдож борхон муур нуруугаа тэнийлгэн цэцэрлэг рүү болгоомжтойхон гэтэн явахад анхны цох хорхойнууд цэлмэг биш ч саруулхан агаарт дүнгэнэлдэнэ. Би цонх руу нь харан онгойх болов уу гэж горьдоодсууж байтал ашгүй цонх онгойсонд Зинаида харагдав. Тэр цагаан платьтай мөн өөрийнх нь зүс царай мөр, гар нь чзэвхий цагаан, хөдлөлгүй зогссон хэвээрээ, хөмсгөө атируулан цэх харж удаан зогсоно. Тийм байхыг нь би ер үзсэнгүй. Дараа нь гараа чанга базан уруул,духандаа ойртуулснаа гэнэт сулруулж үсээ хойш нь илбэн хаяад толгойгоо нэг лшийдэмгий сэжснээ цонхоо хавхийтэл хаав.

Гурав хоногийн дараа тэр надтай цэцэрлэгт уулзав. Би хажуу тийшээ зайлах гэтэл тэр намайг зогсоогоод:

-Надад гараа өгөөч. Ярьжхөөрөлдөлгүй удлаа гэж урьдын адил уриалагхэлэв.

 

Би түүн тийш харсанд нүд нь дөлгөөхөн гялалзаж униар дундаас тэрэлтэх маш мишээв.

-Таны лагшин тавгүй хэвээр үү? гэж би асуув.

-Үгүй, одоо зүгээр болсоон хэмээн хариулаад бяцхан улаан сарнайцэцгийгтаслан авав.

-Би жаахан ядарсан юм байх. Одоо зүгээр болно.

-Тэгээд та урьдынхааадил болох уу? гэж би асуув.

Зинаида, сарнайгаа нүүрэндээ ойртуулсанд тод өнгөтэй цэцэгний дэлбээ хацарт нь унах шиг санагдав..

-Би өөр болсон гэж үү? хэмээн надаас тэр асуув.

-Тантай хүйтэн байснаа би мэдэж байна гэж Зинаида эхлээд –Гэвч та үүнийг бүү юманд бод…би өөрөөр байж болохгүй байсан юм…за даа энэ тухай ярьсны ч хэрэггүй!

-Намайг танд хайртай байхыг та хүсэхгүй юм тиймээ? хэмээн би өөрийн эрхгүй сэтгэл догдлон хэлэв.

-Үгүй дээ, надад хайртай бай, гэвч урьдын адил биш.

-Яах гэж?

-Найз нар болъё. Тэгээд л гүйцээ! Зинаида надад сарнайгааүнэртүүлэв. –Сонсооч та, би танаас хол эгч шүү дээ, таны нагацюмуу авга эгч чинь байж болох юм. Үгүй гэхдээ л эгч чинь байж болмоор… харин та бол…

-Би танд хүүхэд юм биз дээ гэж үгийг таслан хэлэв.

-Тийм байлгүй яахав. Гэхдээ эелдэг сайн ухаалаг миний их хайртай хүүхэд. Тэгэхээр мэдэж ав. Юу гэвэл, би таныг энэ өдрөөс эхлэн өөрийн шадар дагуулаар өргөмжилье. Харин шадар дагуул, хатагтай нараасаа холддоггүй гэдгийг та битгий мартаарай. Таны шинэ хэргэмтэй болсны билэг тэмдэг, манай ивээлийнтэмдэг хэмээн миний хүрэмний шилбэнд сарнай цэцгээ тогтоох зуураа хэлэв.

-Би урьд өмнө танаас арай өөр ивээлийг хүртдэг байсан билээ гэж дуугарав.

-Өө! гэж Зинаидадуугараад миний хажуугаас харснаа

-Яасан юм мартдаггүй юм бэ? Яахав, би одоо ч бэлэн…гэснээ над руу бөхийж духан дээр ариухан, тайван гэгчээр үнсэв.

Би хий дэмий л өөдөөс нь харав. Тэр цаашаа эргээд: "Миний шадар дагуул, хойноос минь алхал” гээд жигүүрийн байишин тийш явлаа. Би хойноос нь дагаж явах зуураа: "Номхон даруу, ухаалаг бодлоготой энэ охин миний мэддэг тэр Зинаида мөн гэж үү? хэмээн эргэлзэнбодов. Явж байгаа алхаа ньнамуухан, бүх бие цогцос нь ч намбатай, гоолиг… санагдлаа.

Ээ бурхан минь! Сэтгэл зүрхэнд минь хайр дурлал яасан чих хүчтэй улам дүрэлзнэв дээ!

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх