Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Чуулганд тус байгууллагын 194 гишүүн улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, ажиглагч статустай байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна. 


Энэ жилийн чуулган нь "Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан тусламж үйлчилгээний төлөвлөлтийг оновчтой болгох, шинээр болон дахин сэргэж буй халдварт өвчнүүдийн эрт сэрэмжлүүлэг, антибиотекийн тэсвэржилтийн асуудал, хүний нөөцийн асуудал, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааны зохицуулгын тухай, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, хуурамч эмийн эсрэг стратегийг хэрэгжүүлэх, яаралтай тусламжийн бэлэн байдлын талаар тус тус хэлэлцэнэ. Чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 5 сарын 24-нд үг хэлнэ. 
Энэ удаагийн чуулганы онцлог нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлыг гишүүн орнууд сонгох явдал юм.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх