С.Ганбаатар ХҮН-д элссэний цаана

С.Ганбаатар ХҮН-д элссэний цаана

 


 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сонголтоо хийж, Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн болоод удаагүй байна. Түүнийг ийм сонголт хийсэн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна. Эрхэм гишүүн өөрөө болохоор үзэл баримтлалын хувьд өөрт ойрхон байсан учраас ийм сонголт хийсэн гэсэн жижүүрийн маягийн хариулт өгч байна. Энэ намыг эхэлж байгуулагдахад л цаана нь С.Ганбаатар байгаа гэдэг хардлага гарч байсан билээ.

Харин улс төрийн хүрээнийхэн түүний энэ сонголтыг 2016 оны бус харин 2017 онтой холбон тайлбарлаж байна. С.Ганбаатарын рейтинг улсын хэмжээнд өндөр гарч байгааг сүүлийн үеийн улс төрийн судалгаанууд харуулаад байгаа. Харин ХҮН намд лидер гээд хэлчихээр олон нийтэд танигдсан улстөрч байхгүй. Өөрөөс нь өөр тодорч гарч ирэх нэр дэвшигч багатай шинэ намд элссэн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойх замаа засаж байгаагийн илрэл гэсэн гаргалгааг хашир улстөрчид хийж байгаа нь оргүй биш бололтой.

Ямар ч гэсэн Дарханаас сонгогдож УИХ-д суусан С.Ганбаатар тойргоо солихгүй бөгөөд шинэхэн намынхаа шинэхэн гишүүдийн нэгийг дагуулаад 2016 оны сонгуульд орохоор зэхэж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин хэнийг дагуулах вэ гэдэг нь одоохондоо нууц байгаа гэнэ.

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин”

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх