Тивийн тэмцээнд манай зургаан гүйгч уралдана

 

 

Энэтхэг улсад хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Азийн АШТ ирэх сарын 5-9-нд болно. Энэ тэмцээнд дасгалжуулагч А.Амарбаясгалангийн удирдлага дор зургаан тамирчин дөрвөн зайд хурдаа сорих юм. Тухайлбал 4х100 метрт Б.Ачитбилэг, 100, 200, 4х100 метрт Д.Шинэбаяр, Шижирбаатар, 400, 4х100 метрт А.Жанцандорж, 5000, 10000 метрт Д.Гантулга нар оролцоно. Тус тэмцээний үеэр олон улсын хөнгөн атлетикийн холбооны дөрвөн хурал болох аж.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх