Нийгэм

10-11 сарын ажилгүйдлийн тэтгэмжийг 4675 хүнд олгохоор хүлээгдэж байна

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хуулийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй.

Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154.0 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгоод байна. Харин эдийн засгийн нөхцөл байдал, зарим ажил олгогч шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10-11 сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4675 хүнд олгохоор хүлээгдэж байна. Энэхүү асуудлыг сангийн орлого орох тухай бүрт шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. 

Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль УИХ-аас батлагдсан бөгөөд 2026 онд ийм хүндрэл гарахгүй болно.

enkhmaa tse

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected