Гол мэдээ Улс төр

Нарансэвстэйн боомт нээх эсэх нь иргэдийн зөвшилцлөөр шийдэгдэх ёстой

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.

Тэдний зүгээс тус боомтыг нээж, зам барьснаар байгаль орчны эко систем алдагдаж, ховор ан амьтан, ургамал устан үгүй болох талаар санал бодлоо илэрхийллээ.

Төр аливаа шийдвэр гаргахдаа иргэнийхээ үгийг сонсдог, тэдний оролцоог бүрэн хангадаг байх ёстой. Тиймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, иргэдийн төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулж, асуудлаа олон талаас ярьж, зөвшилцөх чиглэл өглөө.

Нарансэвстэйн боомт нээх эсэх нь маш олон талын судалгаануудад үндэслэж, иргэдийн зөвшилцлөөр шийдэгдэх ёстой. Тиймээс эрдэмтэн судлаачдын үгийг сонсох, тэдний гаргаж буй байгаль орчин, эдийн засгийн гээд олон талын судалгаанууд дээр ажиллаж байж шийдвэрлэх болно.

enkhmaa tse

About Author

Бусад мэдээ

Улс төр

Take a Look Back at the Most Gala Red Carpet Ever

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Улс төр

Hypnotherapy For The Drive Back

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected