Шүдний эмч нар мөсөн чихэрт тийм ч таатай ханддаггүй. Шүдний пааланг гэмтээж кариес үүсэх суурийг тавьж өгдөг хэмээн үздэг. Гэвч азаар шинжлэх ухаан мөсөн чихрийг өмгөөлөх шинэ нотолгоо олжээ.
Калифорнийн микробиологич Веньюань Ши шүдний эдийг бэхжүүлэх үйлчилгээтэй мөсөн чихэр хийх аргыг сэдсэн байна. Тэрбээр шинэ чихрээ Dr.John’s Herbal Candy гэж нэрлэсэн бөгөөд кариесын эсрэг үйлчилгээтэй бодисыг Хятадын ардын эмнэлэгт хэрэглэдэг 50 мянга орчим эмийн ургамлыг судалж байж олсон гэнэ.
Түүнээс гадна доктор Ши амны хөндийд “аж төрдөг» хэрэгтэй, хэрэггүй төрөл бүрийн бактерыг анхааралтай судалж байгаа аж. Үүнийхээ үр дүнд аюултайг нь устгах шинэ аргын эрэлд гарчээ.