Нийгэм Улаанбаатарын сонин

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто зам  Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг бууруулна

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны аравдугаар сард нээсэн. Тус замын өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээг бүрэн гүйцээн долоодугаар сарын 10-нд нээнэ. Энэхүү замын ажилтай хотын дарга Б.Пүрэвдагва танилцжээ. 

Хотын дарга Б.Пүрэвдагва “Төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийн гол шалтгаан нь автобус байдаг. Тиймээс  энэхүү замыг нийтийн тээвэрт зориулан хийж байна. Энэ зам Энхтайваны өргөн чөлөө, Өнөр хорооллын ачааллыг бууруулна. Наймдугаар сарын нэгнээс өмнө гэрлэн дохиог яаралтай тавих хэрэгтэй. Бид автомашин төвтэй бус хүн төвтэй хот байх бодлого барин ажиллаж байна. Тиймээс гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ. Түүнчлэн дараа дараагийн том бүтээн байгуулалтад гаднын бус үндэсний компаниудаа дэмжин ажиллана” гэв

Энэ үеэр “Монгол зам групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн шугам сүлжээний зарим асуудал үлдээд байгаа талаар мэдээлж, газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулдаг талаар ярьсан юм.

admin

About Author

Бусад мэдээ

Улаанбаатарын сонин

Boxed Water Partners With Consumer at Creativity

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected