“Цэнхэр үст”-ийн дараагийн бай хэн юм бол?

БСШУЯ-ныСтратегибодлого,төлөвлөлтийнгазрындаргаБ.Насанбаяр гэдэг эмэгтэй гурван сарын турш "мүүнчин” хэмээн элдвээр хэлүүлж явсны эцэст хэвлэлийн бага хурал хийж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байгаагаа зарлалаа. Үсээ цэнхэрээр будаж сондгойрсон Н.Цэрэн гэдэг эмэгтэй "Насанбаяр бол мүүнчин, тэр Монголын боловсролыг хордуулж байна” хэмээн 10 зүйл гаргаж ирэн Б.Насанбаярыг эчнээ яллаж, цахим ертөнцөд жиргээ, нүүр номд гар утас, компьютерийнхээ араас хэчнээн хүн энэ яллах ажиллагаанд хувь нэмрээ оруулав даа. Товчхондоо бол, маш муухай байлаа. Нийтээрээ нийлээд нэг муу бүсгүйг дайрч доромжилж, бүр байшингийн дээвэр дээрээс үсрэх гэж байгаагаар эвлүүлэг хийгээд сууж байсан, түүнийг түгээж тарааж, бах таваа хангаж доромжилж гутааж байхыг хараад Цэрэн гэдэг эмэгтэй чухам юу бодож суусан бол. Амьдрал гэдэг аваа өгөө, алдаа онооны дэнсэн дээр явдаг. Төгс сайн хүн эсвэл өнгөрсөн цаггүй өнөөдөр гэж байхгүй. Өнгөрсөн цагийнхаа тухай, хийж байсан ажлынхаа талаар Б.Насанбаяр хэдэнтээ тайлбарлаж ярьсан гэдгийг хэн ч сонссонгүй. Б.Насанбаяр гэдэг хүнийг өмгөөлөөд дуугарсан улсыг "мүүнчин” гэж дайрч доромжилж байх шиг.

Хөндлөнгөөс харж байхад Б.Насанбаяр гэдэг эмэгтэйд асуудал байгаа биш, харин түүгээр дамжуулж, эрх мэдэлтэй, албан тушаалтай өөр бусад хүнд сануулга өгч байгаа юм болов уу гэдэг хардлага ч хүмүүсийн дунд байна билээ.

Б.Насанбаяр ажлаа өгчихлөө, түүнийг л зайлуулчихвал болоо юм шиг сурталдаад байсан "Цэнхэр үст” дараагийн "мышок”-оо болгож хэнийг онилчихоод байгаа бол.

“Цэнхэр үст”-ийн дараагийн бай хэн юм бол?

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх