Хар тамхи зөөсөн киргиз эмэгтэй Хятадад цаазлууллаа

 Б.Баяраа

Киргизийн иргэн Светлана Кулбаеваг БНХАУ-д цаазаар авах ялыг гүйцэтгэсэн талаар Киргизийн долоо хоног тутмын "Дело №” сонин мэдээлжээ. 51 настай Светлана Кулбаеваг 2010 оны тавдугаар сард Шинжаан Уйгарын өөртөө засах орны нийслэл Үрэмч хотын нисэх буудлаас баривчлан саатуулжээ. Түүний ачаанаас хар тамхины төрлийн их хэмжээний бодис гарч ирсэн аж. Түүнд оноосон цаазын ялыг хөнгөлүүлэх талаар Киргиз улсын Гадаад хэргийн яам дипломат шугамаар БНХАУ-ын талд олон удаа ханджээ. Киргизийн хэвлэлийн мэдээгээр бол 2011 оны гуравдугаар сард шүүх хурал болсон байна.

"Дело №” мэдээлэхдээ Киргизийн иргэн эмэгтэй нигерийн мафи гэдэг үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлийн золиос болсон гээд энэ бүлэглэлийн золиос нь эмэгтэйчүүд болж байгаа талаар бичсэн байна. Үүнийг гол зохион байгуулагч нь Тайландад байж, охид эмэгтэйчүүдэд хуурамч гэрлэлтээр халхавчлан сайхан ирээдүй амлан харин хэсэг хугацааны дараа хар тамхи тээвэрлэгч болгон ашиглаж байгааг оросын хэвлэлүүд иш татжээ. Мөн энэ оны нэгдүгээр сарын 28-нд Тажикистаны иргэн 51 настай Хасан Юсуфов хар тамхины хэргээр цаазлуулжээ.

Монголчуудын тухайд ч хар тамхины зөөвөрлөсөн хэргээр Хятад улсад хоригдож байгаа хүмүүс бий. Монгол Улсын гадаад хэргийн яамны 2015 оны мэдээгээр Хятадад манай улсын 25 иргэн хар тамхины хэргээр ялж эдэлж байгаа. Хуулийн хатуу чанга заалт мөрддөг хятадад хар тамхины асуудалд орооцолдох нь цаазын тавцанд толгойгоо тавьж өгөхтэй адил эрсдэлтэй алхам гэдгийг сэрэмжлүүлэхэд илүүдэхгүй буй за.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх