Сон Хён-Ми нулимстай...

Сон Хёни /Son Heung-min/ ДАШТ-д оролцож байгаа Солонгосын багийн хамгийн анхны гоолыг оруулсан ч, тэрээр тийм ч баярлахгүй байна.  ДАШТ-ий F хэсэгт багтсан Мексик-Солонгосын багийн тоглолт Донын Ростовт бямба гаригт болж дууссаны дараа тамирчин залуу нулимс барьж дийлсэнгүй. Тоттенхамын довтлогч Сон Хёни нэмэлт цагт нэг оноо авсан ч, энэ нь Өмнөд Солонгосын багийг хоёр дахь тоглолтдоо шууд хожигдохоос аварч чадсангүй. /2:1/

Сон тоглолтын дараа телевизид ярилцлага өгөхдөө  "Манай тоглогчид үнэхээр сайн байсан, гэхдээ бид хожигдсон нь харамсалтай  байна” гэсэн байна. "Тоглогчид сэтгэл санааны хувьд хурдан сэргэх хэрэгтэй байна” гэдгийгч  тэр хэлсэн байна.

Сон Хён-Ми нулимстай...

 

 

Сон болон тэдний хамтрагчдын хувьд ирэх лхагва гаригт /2018.06.27/ Казань хотноо болох Германы багтай хийх тоглолтын бэлтгэлтээ орж байгаа юм.

"Тоглолтын  энэ дүн нь тоглогчид юу ч хийж чадахгүй тийм зүйл” гэж тэрээр нулимстай хэлээд "Манай багийн ахлагч Ки Сун-Юн  тоглогчдодоо үнэхээр талархаж байгаагаа хэлсэн. Бидний тоглолтт дуусаагүй байна, тоглогчид толгойгоо гудайлгаж болохгүй гэж бие биедээ хэлсэн” хэмээн ярьсан байна.

Энэ удаа багтаа оноо авчирсан нь түүний хувьд ДАШТ-д оруулсан хоёр дахь гоол болж байна. Тэрээр 2014 онд Бразилид Алжирын багтай хийсэн  тоглолтын үеэр гоол оруулж, багтаа оноо авч байсан билээ.

Сон Хён-мин одоо Германы багтай хийх тоглолтод үзэгчид болон фэнүүддээ "Солонгосын хөлбөмбөгчид чадна гэдгийг харуулж чадна” хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Мүүн Жэ-ин болон түүний багийнхантай уулзахдаа "Намайг үнэхээр уучлаарай, гэвч манай тоглогчид хамгийн сайнаараа хичээсэн, биднийг дэмжиж байсанд баярлалаа” хэмээн  Өмнөд Солонгосын түлхүүр тоглогч Сон нулимс дуслуулан хэлсэн байна.

"Би уйлахыг хүсэхгүй байгаа ч би багийн гишүүд энэ хаалттай өрөөнд байгааг хараад уйлахгүй байж чадсангүй” гэж тэрээр завсрын бүсэд байхдаа хэлээд "Дэлхийн цомын тэмцээнд оролцож байгаа багийнхаа өмнөөс тэмцээнийг орхих болж байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн багийнхнаа үнэхээр сайн байсан гэдгийг ч хэлсэн байна.

Соны хувьд тоглолтын эхний үед оноо авч чадаагүйдээ харамсаж байгаа аж. 25 настай тоглогч эхний хагаст оноо авах хэд хэдэн боломж байсан түүний оролдлогууд Мексикийн багийн хамгаалалттай тулж амжилтгүй болсон билээ.

"Бид энд оролцож байгаа хүчтэй баг биш ч гэсэн боломж олдвол бид оноо авна” гэж Сон хэлээд өөрийгөө илүү сайн довтлогч болох хэрэгтэй байгаа гэсэн байна.

Сон Хён-Ми нулимстай...

ОХУ-д болж байгаа ДАШТ-ын F хэсэгт багтсан Мексик-БНСУ-ын багийн тоглолт Донын Ростов хотын цэнгэлдэх хүрээлэнд 2018.06.23-нд болж 2-1-ээр өндөрлөсны дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ-ин багтаа нэг оноо авчирсан тамирчин Сон Хён-минийг тайвшрууллаа (Yonhap) 

 

ДАШТ бол амархан даваа биш,  дэлхийн шилдэг багууд хамгийн сайн тоглогчдоо илгээж байгаа байгаа энэ тэмцээнд оролцохдоо одоо ч эмээсээр байгаа гэдгээ Сон онцолсон байна.

"Бид хариуцлагатай тоглож, байгаа бусад багууд ч бас тэгж байгаа” гээд энэ тэмцээнд маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд туршлагаа хуваалцах нь чухал гэдгийг Өмнөд Солонгосын шилдэг хөлбөмбөгч хэлсэн байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх