ШИНЭ АВАРГА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдод улсын аварга цол олголоо

ШИНЭ АВАРГА

 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хүч” спорт хороо, "Аваргууд” клубын бөх Энхтөгсийн Оюунболдод "Улсын аварга” цол олголоо.

ШИНЭ АВАРГА

 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны үнэмлэхийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө. Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьт дурсгалын зүйлс гардуулж, баяр хүргэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх