С.Ламбаа сайд болох уу?

С.Ламбаа сайд болох уу?Эрүүл мэндийн салбарыг МАХН сайдтай болгосонгүй явсаар сонгууль угтаж байна. Г.Шийлэгдамба гэж нөхрийг томилсон чинь нөгөөх нь авлигын асуудлаар газар дээрээ баригдаад баривчлагдаад явчихсан. Арайхийж нэг Ц.Лхагвасүрэн гэдэг нэрийг "Шударга ёс” эвсэл гаргаж ирсэн чинь нэр дэвшүүлсэн субьект нь задарч алга болоод буцчихлаа. Харин сонгууль хүртэлх хугацаанд Эрүүл мэнд спортын яамыг сайдтай болгох нь АН-ын ажил болчихоод байна. Тус нам одоо УИХ-д 37 гишүүнтэй болчихоод байгаа. Хоёр гишүүний асуудал өнөө маргаашгүй шийдэгдэнэ гэсэн яриа улс төрийн хүрээнд гарчихаад байгаа бөгөөд ингэснээр С.Ламбааг сайд болгоно гэдэг мэдээлэл тарчихаад байна. С.Ламбаа өмнө нь УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд одоо Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. С.Ламбаагаас гадна УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нэр ч бас дуулдаж байна. УИХ-ын байнгын хорооны хурал дээр Ц.Лхагвасүрэнг хүлээж авахгүй гэдэг саналыг гаргаж байсан хүн нь С.Одонтуяа билээ.

Сарын хугацаатай сайдаар хэнийг нь томилох бол?
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх