Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгалаа

Улсын онцгой комисс өнөөдөр 10.00 цагаас хуралдлаа. Энэ удаагийн хурлаар улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцжээ. Учир нь хугацаа энэ сарын 30-нд дуусч байгаатай холбоотойгоор Улсын онцгой комиссын Шуурхайн штабын зүгээс тавдугаар сарын 31 хүртэл сунгах санал гаргасан юм. Улмаар, улс орон даяар тогтоосон хөл хорионы хугацааг тавдугаар сарын 31-ийг дуустал сунгалаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх