“БИД СОЁЛТОЙ ЗАЛУУС” уралдаан сар бүр зохион байгуулагдана

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар "Эртэч Монгол” хөтөлбөртэй хамтран "Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлсэн билээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлсэн уг аян жилийн хугацаанд үргэлжлэх юм. Энэ удаад залуусын оролцоог нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх, зөв хэвшилд уриалах, эерэг контент бүтээх зорилгоор "БИД СОЁЛТОЙ ЗАЛУУС” уралдааныг зарлаж байна.

 

Сар бүр өөр өөр сэдвээр зохион байгуулагдах бөгөөд шилдэг 3 оролцогчийг шалгаруулах юм байна. Харин шилдэгийн шилдэг нэг оролцогч гадаад улсад аялах эрхийн бичгийн эзэн болно.

Энэ сар "Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэд байцгаая” сэдвээр залуучуудыг уриалсан, нэгийг бодогдуулсан, Зориулалтын бус газар бие засдаггүй иргэн, Олон нийтийн гудамж талбайд шүлсээ хаядаггүй иргэн, Ил задгай газар хог хаядаггүй иргэн, Олон нийтийн газар тамхи татдаггүй иргэн гэсэн утга санааг багтаасан 3-5 минутын видео бүтээл байна.

Уралдаанд оролцогч нь "Эртэч Монгол бүх сарын оролцогчид” гэсэн https://www.facebook.com/groups/2583485731680937/?epa=SEARCH_BOX фэйсбүүк группт постолж #БиХариуцлагатайИргэн hashtag-ийг ашиглан өөрийн овог нэр, хаанаас оролцож байгаа зэргээ бичин оролцох юм. Хамгийн их like, share хийсэн 3 хүнийг зохион байгуулагчдын зүгээс шагнана.

"Бид сойлтой залуус” уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90099099 утсаар авах боломжтой.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх