ЭМЯ: 12 ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЧ, ДОТООДЫН ХАЛДВАР 448 БОЛЛОО /12.04/

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,"Арванхоердугаарсарын 03-нд нийт 19680 хүнд PCR шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй.600 гаруйхүний хавьталын шинжилгээ хийснээс 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тэрбээр өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлаас илэрсэн.

Зургаан аймаг нийслэл Улаанбаатар хотод халдварын голомтыг илрүүлэх, тандалт судалгаа хийх, голомтыг хумих ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

 

Улаанбаатар хотод 7 тохиолдол шинээр бүртгэгдсэн. 5 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүл дотроос илэрсэн бол 2 тохиолдол нь ХӨСҮТ-ийн хоёр ариутгагчаас илэрсэн.Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн,3 тохиолдол нь ойрын хавьтлаас,1 тохиолдол нь эмнэлэгийн ажилтанаас илэрсэн. Дархан уул аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн, энэ тохиолдолны тандалт судалгааны ажлыг явуулж байна гэлээ. Бусад аймагт шинээр халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 383 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

Улаанбаатарт 96

Сэлэнгэ аймагт 193

Орхон аймагт 24

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 21

Говьсүмбэр аймагт 4

Арханхагй аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 831, эдгэрсэн 365, хөнгөн 374, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош батлагдсан 457 хүн эмчлүүлж байгаа гэв. Автобус баазын жолоочоос коронавирусын шинжилгээ илэрсэн. 11-р сарын 30-ны өдөр тусгаарлаж ойрын хавьталын тандалт судалгааг хийж, шинжилгээнд хамруулах ажлыг өргөн хүрээнд хийж байна. Одоогоор ойрын хавьтал болох 17 хүнийг тусгаарлаж шинжилгээнд хамруулсан мөн тус баазын 400 гаруй хүний түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж хавьталын тохиолдолыг үргэлжлүүлэн судлаж байна гэв.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх