15 мянга гаруй төмөр замчны зургаагаас бусад нь шинжилгээнд хамрагджээ

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр "Улаанбаатар төмөр зам” ХНН-т "Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаахийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өнөөдөр цахимаар боллоо.  

"УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр "Өчигдрийн байдлаар Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 950 хүн нь хамрагдлаа. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар зургаан хүн хамрагдаагүй байна. Замын хэмжээнд ажлын байр, ачаа, сэлгээний зүтгүүр, галт тэрэгт ариутгал халдваргүйжүүлэлт журмын дагуу хийгдсэн” гэж танилцуулав.

Шуурхай бүлгийн 26 удаагийн хурлаас өгсөн 236 үүрэг,даалгавраас 230 нь 100 хувийн биелэлттэй, зургаа нь 70 хувийн биелэлттэй байгаа ажээ.

Өнөөдрийн шуурхай бүлгийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Эрээн өртөөнд буулгалт удааширснаас вагоны хүрэлцээ багасаж байгаа асуудлыг холбогдох төрийн байгууллагуудаар дамжуулж БНХАУ-ын талд хүргүүлэх,

-Төмөр замын ажилчид тусгаарлалтад орсон, тусгаарлалтаас гарах хугацааны талаар судалгаа гаргаж танилцуулах,

үхбаатар өртөөнөөс зөөвөрлөлтийн зүтгүүрийн бригад ажиллах түр журмыг яаралтай батлуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам 


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх