Д.Оюунхорол: Хэн хаана амьдардгаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг адил тэгш авах ёстой

"Зургадугаар сарын 29-нд төрөө төвхнүүлээд авах юмсан " гэж Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Дашдаржаа хэллээ. Түүнийхээр өнгөрсөн дөрвөн жилийн эрх баригчдын алдаа завхралын горыг хүмүүс амьдралаараа амсаж байгаа учраас сонголтоо аль хэдийнэ хийчихсэн гэнэ. Иргэн Балдандорж ч эх орноо өрийн дарамтаас гаргаж, тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн төлөө мэргэн сонголт хийх хэрэгтэйг бусдадаа уриаллаа.

Энэ бол УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын сонгогчидтойгоо уулзсан уулзалтын уур амьсгал. Тус дүүргийн гурван хүн тутмын нэг нь ажилгүй, дэд бүтэцгүй, хүн амын дийлэнх хувь нь залуучууд. Энэ хэрээрээ асуудлууд хуримтлагджээ.

Арав гаруй мянган хүн амтай хороонд цэцэрлэг байхгүй, сургууль нь гурван ээлжээр хичээллэдэг, хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг нэг ч байхгүй байгаа алдааг засах ёстой гэж нэр дэвшигч Д.Оюунхорол тойргийнхоо сонгогчидтой уулзахдаа ярьж яваа юм. Хөдөөгийн 1000 хүрэхгүй хүн амтай суманд төрийн бүх үйлчилгээ байхад 10 хэдэн мянган хүнтэй хотын хороо төрийн бодлогоос гээгдэж үлдсэнийг хараад харамсаж байгаагаа ч нуусангүй. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан аймгаас тойрог солилгүй гурван удаа сонгогдсон гишүүн. Тус аймгийн Асгат сум гэхэд л хотын нэг хорооноос 10 хэд дахин цөөн хүн амтай атлаа ард иргэд нь төрийн бүх үйлчилгээгээр хангагддаг. Хэн хаана амьдардгаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг адил тэгш авах ёстой учраас Баянзүрхчүүдийн эдлэх ёстой эрхийн төлөө цаашид ажиллана гэдгээ нэр дэвшигч Д.Оюунхорол сонгогчидтойгоо уулзахдаа хэлж явна.

Баянзүрхийн 27 дугаар хорооны нутаг Ганцхудагийн арын өндөрлөг хэсэгт олон зуун айл гэрэл цахилгаангүй, худаггүй хэдэн жил болж байгаа аж. Тэд утсаа цэнэглэхийн тулд хүртэл айлд очдог гэнэ. Өмнөх гишүүд болон хотын удирдлагад удаа дараа асуудал тавьсан ч юу ч шийдэгдэлгүй өдий хүрчээ. Тиймээс хотод атлаа хөдөөнөөс ч дор амьдарч байгаа айлуудад туслаач гэж Д.Оюунхорол гишүүнээс иргэд гуйж, хүсэж байна. Ард иргэд нэр дэвшигчээ асуудал шийдэж чаддаг хүн гэж итгэж буй нь илт. БОНХАЖ-ын сайдаар найман сар ажиллахдаа бараг 20 жил шийдээгүй асуудлыг барьж авч, Зайсангийн иргэдэд газрын гэрчилгээг олгосон нь асуудлыг зоригтойгоор шийдэж чаддаг гэсэн итгэлийг хүмүүст төрүүлсэн тухай сонгогчид ярьж байна. Тулгамдсан асуудлуудыг шийдэж чадна гэж хүмүүс итгэж найдаж буй нь улстөрчид ирэх маш том үнэлгээ.

Улстөрийн намуудыг боловсон хүчний бодлогодоо анхаарахгүй, болох болохгүй хүмүүсийг УИХ-ын гишүүн болгож буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч иргэд хэлж байна. Харин Монгол Ардын Нам үзэл бодолдоо үнэнч, тууштай, түмний төлөө ихийг хийж яваа Д.Оюунхоролыг 49 дүгээр тойрогт нэр дэвшүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа ч сонгогчид илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр тууштай ажиллаж, олон хуулийн төсөл санаачилж,батлуулж, энэ чиглэлийн бараг бүх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилладаг учраас ард иргэдийн амьдралд тулгараад байгаа бэрхшээлийг шийдвэрлүүлж чадна. УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойргийн сонгогчид үүнд итгэлтэй байгаа. Д.Оюунхорол Баянзүрхчүүдэд төрийн үйлчилгээг хүргэж, эдлэх ёстой наад захын эрхийг нь эдлүүлэхийн төлөө нэр дэвшсэн тойрогтоо ажиллаж байна.

Сонгогч иргэн Дашдаржаагийн хэлснээр төр шиг төр иргэдээ гэрэл цахилгаан, эмнэлэг,сургууль, цэцэрлэгтэй байлгах хамгийн наад захын үүргээ гүйцэтгэх ёстой юм. Нийслэлд энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө олон шинэ зорилт тусгасан. Тухайлбал, гэр хорооллынхны хамгийн амин чухал асуудал ундны усны түгээлтийг ойртуулж, 500 метр тутамд худаг гаргахаар тусгаад байна.

 

Нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

Д.Оюунхорол: Хэн хаана амьдардгаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг адил тэгш авах ёстой

 

Д.Оюунхорол: Хэн хаана амьдардгаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг адил тэгш авах ёстой

 

Д.Оюунхорол: Хэн хаана амьдардгаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг адил тэгш авах ёстой

 

Д.Оюунхорол: Хэн хаана амьдардгаас үл шалтгаалан төрийн үйлчилгээг адил тэгш авах ёстой

 

 ЭХ СУРВАЛЖ:WWW.UBSONIN.MN


 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх