АРДЧИЛСАН НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Ардчилсан намын улс төрийн зөвлөл 6 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа.

АРДЧИЛСАН НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 


1. Болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар намын дарга О.Цогтгэрэлийн мэдээллийг сонсож илэрхийлсэн санал дүгнэлтийг дэмжлээ.
2. Намын эв нэгдлийн төлөө гарын үсэг зурах аян өрнүүлэх тухай зарим гишүүд, залуучуудын зүгээс гаргасан санаачилгыг зарчмын хувьд дэмжиж дүрмийн хүрээнд хамтран ажиллахад нээлттэй байхаар тогтов. Мөн эв нэгдлийг хангах чиглэлээр уулзалт хэлцлүүдээ үргэлжлүүлэхийг намын дарга О.Цогтгэрэлд зөвлөв.
3. Дотоод асуудалдаа цаг нөөцөө үрэлгүй улс орны хөгжилд анхаарлаа хандуулж сөрөг хүчний үйл ажиллагаагаа идэвхижүүлэх, үүний тулд Монгол улсын хөгжилд саад болж буй 76 асуудлыг оношлон тус бүрт нь шийдэл гаргаж ажиллах, уг үйл ажиллагаанд иргэд, гишүүд дэмжигчдийн оролцоог хангах саналыг дэмжив.
4. Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлэлээр эрх баригчдын явуулж буй бодлого, үйл ажиллагаа бүрэн дампуурч иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах чадамжгүй болох нь тодорхой боллоо. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас албан ёсны дүгнэлт гаргаж хариуцлага, хяналтыг сайжруулах, бодлогын хувилбар дэвшүүлэх Ажлын хэсгийг томилов.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх