“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

"Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” олон улсын үзэсгэлэн 23 дахь жилдээ ковидын нөхцөл байдлаас үүдэн цахимаар 6 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.  

Тус үзэсгэлэн Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  МҮХАҮТ, ХХААХҮЯ, НЗДТГ хамтран "Хямралыг хамтдаа давъя” уриатайгаар олон нийтэд танилцуулсан нь онцлог байлаа.

Үзэсгэлэнг www.trademongolia.mn цахим хуудсаар дамжуулсан бөгөөд нийт нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай,  Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл зэрэг аймаг, орон нутгийн 80 гаруй үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид идэвхтэй хамрагдаж, өөрсдийн арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, гар урлал, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр нийт 750 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзэсгэлэнд тавигдлаа.

Үзэсгэлэнгийн турш хэрэглэгчдэд ваучертай, азтантай худалдаа зарласан бөгөөд нийт 27 азтан шалгарч, бүтээгдэхүүн худалдан авах эрх, Trademongolia.mn цахим хуудсанд бүтээгдэхүүнээ байршуулах 1 жилийн эрхээр тус тус шагнав.

Үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны зүгээс шинэ, шилдэг технологи нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олны таашаал хүртсэн байгууллагуудаас доорхи номинацийн дагуу шалгаруулж, тус аж ахуйн нэгжүүдийг хүндэт өргөмжлөл, цомоор шагналаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх