ОНОН ГОЛЫН 209 МЕТР УРТ ГҮҮРИЙН НЭЭЛТ БОЛОВ

Хэнтий аймаг, Биндэр суман дахь Онон голын 209 м урт төмөр бетон гүүрийн нээлт өнөөдөр боллоо.
Улсын төсвийн 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай баригдсан уг гүүрийн нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон аймаг, сум, орон нутгийн удирдлага, бүтээн байгуулагчид оролцлоо.
Гүүрийн инженерийн зураг төслийн гүйцэтгэгчээр "Эм Си Пи Си Жи Ар” ХХК, Барилгын ажлын гүйцэтгэгчээр "Гангүүр” ХХК, Хяналтын зөвлөхөөр"Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГазар ажилласан байна.
авто зам гэх мэтийн зураг байж болно
 
No description available.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх