АРБИДОЛ ЭМИЙГ ӨВӨРМӨЦ ЭМЧИЛГЭЭНИЙ УДИРДАМЖААС ХАССАН ГЭВ

"Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Уулзалтад хувийн хэвшлийн төлөөлөл үг хэлж, тулгамдаж буй асуудлаа төрийн удирдлагуудад хүргэж байгаа билээ. Энэ үеэр Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням төрийн шийдвэр ямар ч уялдаа холбоогүй, огцом шийдвэр гаргадаг нь маш их хүндрэл учруулж байгааг дурдаад, "Өнгөрсөн долоо хоногт Арбидол эмийг коронавирусийн эмчилгээнээс хассан. Гэтэл энэ шийдвэрийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Хүний эмийн зөвлөл, ЭМЯ-ны эмзүйн салбар зөвлөл мэдээгүй байна. Арбидолын нөөц бий болго гэсэн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд нийт 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байгаа. Бас 7 тэрбум төгрөгийн гэрээ хийгдээд, эхнээсээ таван авалтаа хийж байгаа. Эмчилгээнээс хассан учраас 10 тэрбум төгрөгийн Арбидол эмийг устгах нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.

Энэ үнэн үү, С.Энхболд сайд аа?

 

Тэгвэл "Арбидол эмийг коронавирусийн халдварын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан” гэсэн тайлбарыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өглөө.

Мөн тэрбээр ДЭМБ-аас коронавирусийн халдварын эмчилгээг байнга өөрчилдөг. Манай улс ч ДЭМБ болон Европын холбоо, Ази, Номхон далайн орнуудын оношлогоо, эмчилгээний удирдамжийг судалж, өөрийн оронд тохирсон удирдамжийг тухай бүрт нь шинэчилж байгааг хэллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх