УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ 10 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг өнөөдрөөс дархлаажуулж эхэллээ. Дархлаажуулалт есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилэх бөгөөд баг насны хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн "GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах аж.

Заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх