УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛАВ

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН 

АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛАВ

/2021-09-30-ны өдрийн байдлаар/

 

 

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН  АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛАВ

 

 

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:

 

 

Багц 1-1 буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам:

Ажлын талбайд 12 техник, 14 ажиллах хүч талбайн цэвэрлэгээ, заслын ажлыг гүйцэтгэж байна. 2020 онд хучилтын ажил дууссан. Нийт ажлын гүйцэтгэл-85.43%.

 

Багц 1-2 буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам: 

Барилгын ажлын гүйцэтгэгчээр "Арж Капитал” ХХК шалгарч ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн. Ус зайлуулах хоолой, суурийн доод үе, цементээр бэхжүүлсэн суурь, цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажлууд хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл-9.49%.

 

Багц 1-3 буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам:

Ажлын талбайд 57 хүн хүч, 24 техник, тоног төхөөрөмж байршин ажиллаж байна. Асфальтбетон хучилтын ажил дууссан. Хөвөө, хоолойн чулуун бэхэлгээ, засал, тэмдэг, тэмдэглэгээний ажил тус тус хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл-92.63%.

 

Багц 1-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам: Барилгын ажлын гүйцэтгэгчээр Чайна Жео-Инженеринг Копораци шалгарч ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж барилгын ажлыг эхлүүлсэн.

 

Багц 1-5 буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам:

Ажлын талбайд 49 хүн хүч, 21 техник, тоног төхөөрөмж ажиллаж байна. Ажлын талбайд хөвөө, хоолойн чулуун бэхэлгээ, засал, тусгаарлах зурвас, тэмдэг, тэмдэглэгээний ажил тус тус хийгдэж байна. Нийт 30.53 км авто замын 30.32 км-т асфальтбетон хучилтын ажил дууссан. Төмөр замын 2 гарам орчмын нийт 200м хэсэгт хучилтын ажил үлдсэн. Төмөр замын гарамын ажилтай уялдуулан үлдсэн хучилтын ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Нийт ажлын гүйцэтгэл - 95.25%.

 

 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр нэмж барих 2 эгнээ авто замын ажил:

 

 

Багц 1: 

"Арж капитал” ХХК барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 454 хүн хүч, 196 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, гүүр хоолой, дэд суурь, цементээр бэхжүүлсэн суурь, асфальтобетон хучилтийн ажлууд хийгдэж  байна. Ажлын явц: 38.5%

 

Багц 2: 

Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 122 хүн хүч, 65 тоног төхөөрөмж байршин талбайн талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон гүүр, хоолойн, дэд суурийн ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 19.17%

 

Багц 3: 

Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 140 хүн хүч, 60 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолой, дэд суурийн ажлууд хийгдэж байна. 

Ажлын явц: 18.83%

 

Багц 4: 

Шанхай Констракшн Групп барилгын ажлыг 2021.04.06-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 210 хүн хүч, 138 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолой, гүүр, дэд суурийн ажлууд хийгдэж  байна.

Ажлын явц: 14.94%

 

Багц 5: 

БНХАУ-ын Чайна Гежөүба Групп Компани барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 120 хүн хүч, 70 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, гүүр, төмөрбетон хоолой, дэд суурь, цементээр бэхжүүлсэн суурийн ажлууд хийгдэж  байна. 

Ажлын явц: 19.79%.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ

АВТО ЗАМЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх