Замын-Үүд өртөөнд 178 чингэлэг хүлээн авлаа

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Замын-Үүд өртөөнд гурван галт тэргээр 178 чингэлгийг хүлээн авчээ.

Харин арваннэгдүгээр сарын 15-нд Тяньжин боомтоос дөрвөн галт тэрэг 217 вагон ачигдаж, 2699 чингэлэг үлдсэнээс Замын-Үүд боомт руу гурван галт тэрэг 171 чингэлгийг татан авсан байна. Мөн энэ сарын 14-нд гурван галт тэргээр 141 чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний болон бусад ачааг хүлээн аваад байгаа юм.

Замын-Үүд өртөөнд 178 чингэлэг хүлээн авлаа

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх