Израильд хийсэн судалгаагаар "COVID-19”-ийн эсрэг вакцины IV тун эсрэгбиеийн хэмжээг тав дахин нэмэгдүүлдэг гэх үр дүнг харуулсан байна.
Тэгвэл Тел-Авив хотын Шеба эмнэлэгт хийсэн судалгаанд вакцины III тунд хамрагдаад 4-5 сарын хугацаа өнгөрсөн 150 эрүүл мэндийн ажилтан хамрагдсан байна. Улмаар судалгаанд хамрагдагчдад "Pfzier” вакцины IV дэх тунг тарьснаас долоо хоногийн дараа эсрэгбиеийн хэмжээ нь тав дахин өссөн үр дүн ажиглагджээ. Судалгааны баг энэ долоо хоногт "Moderna” вакцины IV тунгийн судалгааг эхлүүлэх аж.
Вакцины IV тунд хамрагдсан иргэдэд ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд зарим хүнд III тунгийн тарилгын үеэр ажиглагдсантай ижил бага зэрэг халуурах, толгой өвдөх зэрэг ердийн шинж тэмдгүүд илэрсэн байна.
Израиль улсад өнөөдрийн байдлаар нийт хүн амын 64.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байгаа бол 46.4 хувь буюу 4.2 хоёр сая иргэн III бүүстер тунд хамрагдаад байгаа аж.
эх сурвалж www.itoim.mn