Москвад амны хаалт зүүх журмыг цуцалжээ

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын нийслэл Москва хотод амны хаалт зүүх журмыг гуравдугаар сарын 15-наас цуцлахаар болсныг хотын дарга Сергей Собянин мэдээлжээ.

Москвад амны хаалт зүүх журмыг цуцалжээ

 

 


"Халдварын нөхцөл байдал тогтвортой сайжирч байгаа нь удаан хүлээлгэсэн шийдвэрийг гаргах боломжийг бидэнд олгож байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Түүнчлэн үйлдвэр, байгууллагуудад халуун хэмжих, ажлын байранд тусгаарлах хаалт хийх зэрэг заавал авах арга хэмжээг цуцалжээ.


Энэ шийдвэр нь мөн хориг арга хэмжээний үр дагаврыг даван туулах шаардлагатай болсон бизнес эрхлэгчдэд дэмжлэг болно гэж Собянин мэдэгдсэн байна. 


Москва хотын орлогч дарга Анастасия Раковагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт тус хотод "COVID-19”-ийн халдварын тохиолдол болон эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо дахин 40 хувиар буурсан байна. Даваа гаргийн байдлаар халдварын 957 шинэ тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас барсан бол 1061 өвчтөн эмнэлгээс гарчээ.

 

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх