Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг чөлөөлж эхэллээ

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлэг, хашаа, хайс зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ.

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гарааш, чингэлгийг чөлөөлж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Сонгинохайрхан дүүрэгт эхний ээлжид 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 гарааш, чингэлгийг чөлөөлөхөөр ажиллаж байна. Ингэснээр 2.4 га газар чөлөөлөгдөж, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн. Газар чөлөөлөх бүсэд жижиг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байсан. Тэдний төлөөлөлтэй олон удаа уулзан зөвшилцөж, гарааш, чингэлгийг буулгах ажлыг эхлүүллээ. Түүнчлэн иргэдийн санал, хүсэлтэд үндэслэн газар чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулсан бүтээн байгуулалт хийх зураг төслийг боловсруулсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 60 хувь нь авто зогсоол, 30 хувь нь ногоон байгууламж, 10 хувь нь чийрэгжүүлэх талбай байгуулах санал өгсөн байна. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн I хороолол орчмын 60 байршилд тоосгон болон бетон 1559 гарааш, зөөврийн төмөр чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгасан” гэлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх