Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс явж эхэлнэ

Энэ сарын сүүлээс эхлэн Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэрэг явж эхлэх гэж байна. Тодруулбал, Улаанбаатараас Эрхүү рүү 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс, Эрхүүгээс Улаанбаатар руу 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялана. 

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс явж эхэлнэ


Цагийн хуваарь:

Улаанбаатар - Эрхүү чиглэл:

БЯМБА, НЯМ гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод НЯМ, ДАВАА гарагт москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.

Эрхүү - Улаанбаатар чиглэл:

БААСАН, МЯГМАР гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар БЯМБА, ЛХАГВА 06:38 цагт ирнэ.

Тавигдах шаардлага:

Хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй ПСР шинжилгээ өгсөн бичиг англи хэл дээр байна. /хамгийн гол нь цаг нь тодорхой байх/

 

эх сурвалж UBN.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх