​'Эрдэнэс Тавантолгой' ХХК Монголбанкинд 300 гаруй сая доллар тушаана

​'Эрдэнэс Тавантолгой' ХХК Монголбанкинд 300 гаруй сая доллар тушаана

Засгийн газар, Монголбанк гадаад валют, тэр дундаа америк долларын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч байна. Үүний нэг нь экспорт хийдэг компаниуд ам.доллараар худалдаа хийж, Монголбанкинд доллар төвлөрүүлэх юм. Тус арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК зэрэгт даалгасан байна.

Энэ дагуу Эрдэнэс Тавантолгой ХХК гэхэд өнгөрсөн сард Монголбанкинд 129 сая ам.доллар төвлөрүүлсэн бол энэ дөрөвдүгээр сард 150 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүн дээр Оюутолгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ нийлээд дөрөвдүгээр сард  тэрбум орчим ам.доллар Монголбанкинд төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Богино хугацаанд Төв банкинд долларын зузаатгал хийхийн тулд аж ахуй нэгжүүдийн экспортын орлогыг мөн урьдчилж ам.доллараар авах тохиролцоог хийгээд байгаа юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх