ИТХ-ын нөхөн сонгуульд 94 нэр дэвшигч бүртгүүлжээ

ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль 15 аймгийн 40 сум, нийслэлийн хоёр дүүрэгт энэ  сарын 19-нд болно. Нөхөн болон дахин сонгуульд 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод бүртгүүлжээ.

ИТХ-ын нөхөн сонгуульд 94 нэр дэвшигч бүртгүүлжээ

 


Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-т заасны дагуу 2022 оны зургаадугаар сарын 4-ний өдөр аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодоос нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон.

Нэр дэвшигчид үнэмлэх олгосноор нөхөн дахин сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ сарын 17-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх