САЙД Л.ХАЛТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

САЙД Л.ХАЛТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн зам, тээврийн олон улсын газрын дарга Л.Ж.Эйжберген тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийн бэлтгэл ажлын явц байдлын талаар санал солилцлоо.

 Зам, тээврийн хөгжлийн яам болон Дэлхийн банк хамтран орон нутгийн эдийн засгийг эргэлтэд оруулахад дэмжлэг болох тээврийн дэд бүтцийг сайжруулах, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн үр ашигтай сүлжээг бий болгохыг дэмжих зорилготой уг төслийн хүрээнд Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр Архангай, Өвөрхангай зэрэг төвийн бүсийн аймгуудад улсын чанартай нийт 311 км авто зам болон 5 байршилд төмөрбетон гүүрийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэх, мөн Өвөрхангай аймагт үндэсний логистикийн платформ, мах, махан бүтээгдэхүүнээр төрөлжсөн жишиг логистикийн төвийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах юм.

Талууд уг төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх шаардлагатай ажлуудын талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх алхмуудыг хэлэлцэн тохиролцов.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх