Наадмын тасалбарыг enaadam.mn-ээр худалдана

Нийслэлийн Засаг Даргын шуурхай хурлаар наадмын тасалбарын тухай хэлэлцэж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Наадмын тасалбарыг 100% цахимаар худалдаална. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулсан. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдээд, худалдаалж эхэлнэ. enaadam.mn гэж домайн ашиглана" хэмээн мэдээлэв.

Наадмын тасалбарыг enaadam.mn-ээр худалдана

 

Тус хурлаас баяр наадмын бэлтгэл хангах ажлын хүрээнд

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартын дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
  • Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах
  • Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах
  • Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.
  • Баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах /Гаднын орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах/
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах.
  • Хүүхдүүдийг болзошгүй үер, гол усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх
  • Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулахыг тус тус үүрэг болгов.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх