Наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ 42000- 52500 төгрөг


Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, салбар хороодын дарга нар бэлтгэл ажлын явцаа танилцууллаа

Наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ 42000- 52500 төгрөг

Өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний их баяр наадмын тасалбар, автомашины зөвшөөрлийг цахимаар худалдаалах түр журам”-ын төслийг хэлэлцлээ. Мөн Салбар хороодын дарга нар бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар танилцуулсан юм.
Тодруулбал, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ нь тухайн суудал сүүдрэвчтэй эсэхээс хамаараад 42000, 52500 төгрөг гэсэн хоёр өөр сонголттой байх аж. Дээрх багцад Долдугаар сарын 11, 12-ны өдрийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бүхий л үзвэр, арга хэмжээний үнэ төлбөр багтсан талаар Соёлын яам, Цахим хагжлийн яамнаас мэдээллээ. Мөн автомашины зогсоолын зөвшөөрлийг улаан, хөх, ногоон гэсэн 3 төрлөөр ангилсан бөгөөд үнийн зөрүүгүй, бүгд 21000 байхаар төлөвлөжээ. Улаан болон хөх өнгийн зөвшөөрөл нь зөвхөн Хүй долоон худаг дахь авто машины зогсоолд хамаарах бол ногоон өнгийнх нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хүчинтэй.
Үзвэрийн болон автомашины зөвшөөрлийн тасалбарыг маргаашнаас буюу долдугаар сарын 1-ний 11.00 цагаас эхлэн зөвхөн enaadam.mn цахим хаягт бүртгүүлэн захиалж, худалдан авах боломжтой.
Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд энэ үеэр хэлж байлаа.

Наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ 42000- 52500 төгрөг

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх