Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцож байна

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах "Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн бэлтгэлээ базаасаар байна.

Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцож байна

 

Энэ хүрээнд өнөөдөр /07.04/ өглөө үүрийн 04:00 цагт Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэлээ хийлээ. Энэ удаагийн "Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцож байна.

Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал С.Ганбямба командлах бол тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа С.Баяр-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт нар ажиллах юм.

Энэ жилийн "Төрийн далбааны өдөр"-ийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхацсан жилд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, "Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас оролцох салбаруудын дунд "Тэргүүний жагсаалч удирдлага, байлдааны тугийн бүрэлдэхүүн”, "Тэргүүний жагсаалч салбар”, "Тэргүүний жагсаалч эгнээ”-г анх удаа шалгаруулна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх