Даншиг наадмын хурдан морьдийн бүртгэл энэ сарын 6-нд болно

 Б.Энэрэл

"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа "Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын арга хэмжээ энэ сарын 6,7-ны өдрүүдэд хүй долоон хутагт болно. Наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болох аж. Наадамд оролцох морьдыг энэ сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна.

Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно.

түүнчлэн сүсэгтэн олонд зориулж Чингисийн талбайд 500 лам ном хурахаас гадна анх удаа 300 гаруй уран нугараач оролцсон "Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд толилуулахаар төлөвлөжээ. Мөн Хүрээ жахар цам, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, аялал жуулчлалын үзэсгэлэн, Өндөр гэгээн болоод соёмбот туг залах ёслол, лам нарын тэмцээн гээд уламжлал соёлоо хадгалсан олон арга хэмжээ болох юм.

 

Даншиг наадмын хөтөлбөр

 

08 дугаар сарын 07-ны өдөр

09:00-18:00, 21.00- 07.00 Хүрээ жахар цамын хурал хурна.

Дотоод цам харайна.

Гандантэгчинлэн хийдэд


08 дугаар сарын 08-ны өдөр

06:00 -08:00 "Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана.

/Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөл/

 

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн

Хүй долоон худагт

 

09:00-11:00 Азарганы уралдаан

Хүй долоон худагт

 

11:00"Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа

Хүй долоон худагт, цамын талбайд

 

11:10-11:25Соёмбот туг залах ёслол

Хүй долоон худагт, цамын талбайд

 

11:25-11:35 Өндөр гэгээний дүрийг зална.

Хүй долоон худагт, цамын талбайд

11.35-11:45 Мандал өргөнө.

Хүй долоон худагт, цамын талбайд

 

11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

 

13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

 

13:00-16:00 Үндэсний сурын харвааны эхэн өрөг

Хүй долоон худагт, Сурын талбайд

 

13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

 

14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

 

13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай

хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, тусгайлан зассан талбайд

 

14:00-16:20 Соёолон насны морьдын уралдаан

Хүй долоон худагт

 

15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

 

16:30-18:00 Үндэсний сурын харвааны дунд өрөг

Хүй долоон худагт, Сурын талбайд

 

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

 

18:00-20:00 Наадамчин олонд зориулсан аймгуудын шилдэг урлагийн тоглолт

Хүй долоон худагт, цамын талбайд

20:00-21:30 Урлагийн тоглолт /Нийслэлийн "Улаанбаатар” чуулгын ”Colors of Mongolia” тоглолт/

Хүй долоон худагт, цамын талбайд


08 дугаар сарын 09-ний өдөр

 

08:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн

Хүй долоон худагт

 

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

 

08:00-08:30 Суудал барих

Хүй долоон худагт, цамын талбайд

 

08:30-09:00 Маани татах/тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

 

09:00-15:00 Цам харайх /тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

 

09:00-12:00 Их насны морьдын уралдаан

Хүй долоон худагт

 

10:00-13:00 Жороо морины уралдаан

Хүй долоон худагт

 

12:00- 14:00 Үндэсний сурын харвааны адаг өрөг

Хүй долоон худагт, Сурын талбайд

 

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

 

15:00-15:30 Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Даншигийн цолны болзол хангасан сур харваачдад Даншигийн цол олгож, үнэмлэх гардуулна.

Хүй долоон худагт, Сурын талбайд

 

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Тавын даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

 

17:20-18:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

 

18:00-18:20 Даншигийн начин цол олгож, үнэмлэх гардуулна.

Хүй долоон худагт, бөхийн талбайд

 

18:20-18:40 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

 

18:30-19:00Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

Хүй долоон худагт

 

19:00-19:20 Хүчит бөхийн барилдааны Наймын даваа

Хүй долоон худагт, бөхийн талбайд

 

19:30-20:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/

Хүй долоон худагт, цамын талбайд

 

20:00-20:20 Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Даншигийн арслан, заан цол үнэмлэх олгож, шагнал гардуулна.

Хүй долоон худагт, цамын талбайд

 

20:20 "Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа

Хүй долоон худагт, цамын талбайд

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.UBSONIN.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх