Л.ХАЛТАР: ТӨМӨР ЗАМЫН ИРЭЭДҮЙ ЗАЛУУ ҮЕИЙГ БЭЛТГЭХ ТУЙЛЫН ХАРИУЦЛАГАТАЙ ҮЕ БИДНИЙ ӨМНӨ ИРЛЭЭ

Одоогоос 84 жилийн тэртээ Монгол Улсад төмөр замын байгууллага тулгын чулуугаа тавьж, гал голомтоо бадраасан түүхт ой энэ өдрүүдэд тохиож байна. Манай улс 1938 онд Улаанбаатар-Налайх чиглэлд 43 километр урттай нарийн царигийн төмөр зам анхлан барьж, мөн ондоо Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулж анхны галт тэргийг аялуулснаар төмөр замын түүх эхэлсэн.

Л.ХАЛТАР: ТӨМӨР ЗАМЫН ИРЭЭДҮЙ ЗАЛУУ ҮЕИЙГ БЭЛТГЭХ ТУЙЛЫН ХАРИУЦЛАГАТАЙ ҮЕ БИДНИЙ ӨМНӨ ИРЛЭЭ

 

Өдгөө төмөр замын ууган байгууллага "Улаанбаатар төмөр зам” ХНН, "Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани, "Болдтөмөр ерөө гол” ХХК, "Тавантолгой төмөр зам” ХХК, "Зүүнбаян төмөр зам” ХХК, Бодь интрнэшнл зэрэг төмөр замаар овоглосон томоохон байгууллагууд бий болж, тэд 17 мянган хүнийг ажлын байраар ханган өргөжин тэлж, хөгжлийг түүчээлсээр байна.

Өнөөдөр төмөр замын байгууллагуудын төлөөллүүд оролцсон баярын хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар оролцож үг хэлэхдээ,   өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж чадаагүй мянга мянган төмөр замчид, галт тэргээ жолоодож яваа машинч, туслах машинч, өртөөний жижүүр, вагон үзэгч, замчин, үйлчлэгч гээд нийт төмөр замчиддаа Монгол Улсад төмөр замын салбар үүсэн байгуулагдсаны 84 жилийн ойн мэндийг дэвшүүлж байна. Монгол Улсад төмөр зам бүтээн байгуулахад оролцсон үе үеийн ахмадууд, Зөвлөлтийн ажилтнууд, мөн өнөөдөр бидэнтэй хамтран ажиллаж байгаа Оросын мэргэжил нэгтнүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр бидний дунд байхгүй эрхэм хүндтэй төмөр замчиддаа бид гүн хүндэтгэл илэрхийлэх ёстой хэмээн онцоллоо. 

Түүнчлэн "Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр зам баригдах ажил хаяанд ирсэн. Ингэснээр Монгол Улс сонгодог утгаараа 1830 аад онд хоёр хөршийн  ярьж байсан  ази европыг холбосон хамгийн дөт төмөр зам биеллээ олж, үйл хэрэг болоход бэлэн боллоо. Цаашид төмөр замын ирээдүй залуу үеийг бэлтгэх туйлын хариуцлагатай үе бидний өмнө ирлээ. Монголын төмөр замын салбарт ажиллаж, залуу халуун насаа зориулж өнөөдөр буянаа эдэлж суугаа ахдамууд, одоо ажиллаж буй залуучууддаа 84 жилийн ойн баярын мэндийг дахин дахин дэвшүүлье” гэлээ.

Мөн энэ үеэр "2008 онд Монгол Улсын үндэсний төмөр замуудын эхлэлийг тавьсан, тухайн үеийн Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш даргад гүн хүндэтгэл илэрхийлж, урт нас,  удаан жаргалыг хүсэв.

Хурлын үеэр хариуцсан ажилдаа идэвх зүтгэл гаргасан зарим хүмүүсийг төрийн болон яамны шагналаар шагнаж урамшуулав.  

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх