Хотын дарга цахим шилжилтийн төлөвлөгөөг улаанбаатарчууддаа танилцуулав

Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд 2022-2024 онд Улаанбаатар хотын цахим шилжилтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар болон улаанбаатарчууддаа танилцуулав. Цахим шилжилт нь авлига, хүнд суртлыг бууруулж, төрийн үйлчилгээг ил тод болгохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх зэрэг олон давуу талтайг Хотын дарга онцоллоо.

Хотын дарга цахим шилжилтийн төлөвлөгөөг улаанбаатарчууддаа танилцуулав

 Улаанбаатар хотын "Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөг олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван дэд бүлэг,

  1. Замын хөдөлгөөний менежментийг сайжруулах
  2. Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
  3. Төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах
  4. Хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх
  5. Авлига, хүнд суртлыг бууруулах
  6. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх гэсэн зургаан зорилттойгоор боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх