“Үр дүнд суурилсан арга зүйгээр Улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Үр дүнд суурилсан арга зүйгээр Улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

 

"Үр дүнд суурилсан арга зүйгээр Улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь”сэдэвт сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яам болон Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй "Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хамтран Төрийн захиргааны байгууллагын 150 гаруй албан хаагчдыг хамруулан 2023 оны 1 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 470 дугаар тогтоолоор "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд”-дөөрчлөлт орсон нь хөгжлийн бодлогын баримт бичиг тус бүрийг баримт бичгийн онцлогт нийцсэн аргачлалаар боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Үүний дагуу үр дүнд суурилсан арга зүйгээр "Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, "Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг төслийн дэмжлэгтэйгээр хялбаршуулан боловсруулсан. Тус аргачлалын онцлог нь дээд эрэмбийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан тухайн жилийн хүрэх үр дүн, тэдгээрийг хэмжих шалгуур, шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг бодитой төлөвлөхөд чиглэсэн болно.

Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллагуудаас хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах саналаа нэгтгэн ЭЗХЯ-нд 1 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэх юм.

“Үр дүнд суурилсан арга зүйгээр Улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

 


 

 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх