Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулна

Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан "Эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөл”-д төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллагыг сонгохоор нээлттэй зарлажээ. 

Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх материалыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны дотор ЗГХЭГ-т ирүүлнэ

Төрийн бус байгууллагад тавих шаардлага:

-Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүй байх;

-Сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;

-Тухайн төрийн бус байгууллагын жилийн төсөв нь 300.0 сая төгрөгөөс доошгүй байх.

 Төрийн бус байгууллагын бүрдүүлэх материал:

  • Зөвлөлд нэр дэвшүүлэх тухай албан бичиг, нэр дэвшигчдийн жагсаалт, холбогдох материалын хамт;
  • Төрийн бус байгууллагын гэрчилгээ;
  • Төрийн бус байгууллагын дүрэм, дүрмийг баталсан эрх бүхий этгээдийн шийдвэр;
  • Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгодоггүйг нотолсон баримт;
  • Байгууллагын сүүлийн 10 жилийн санхүүгийн аудитлагдсан тайлан.

Тухайн төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлэх этгээдэд тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. 45 насанд хүрсэн байх;
  3. Тухайн төрийн бус байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Тухайн төрийн бус байгууллагын удирдах албан тушаалд сүүлийн 2-оос доошгүй жил ажилласан байх;
  5. Эдийн засаг, хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;
  6. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд шинжилгээ хийх чадвартай, Зөвлөлд төрийн бус байгууллагын төлөөллийг хэрэгжүүлэх мэдлэг, туршлагатай байх.

 Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

Анкет;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /И-Монголиа системээс/;
  • Удирдах албан тушаалд томилсон шийдвэр;
  • Боловсролын гэрчилгээ зэрэг багтжээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх